“МОНГОЛ УР ЧАДВАР-2018” тэмцээний САНТЕХНИКИЙН төрлийн 1-р шатны шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагсад, төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг ур чадварын олон улсын олимпод оролцогчийг шалгаруулах “МОНГОЛ УР ЧАДВАР-2018” тэмцээний САНТЕХНИКИЙН төрлийн 1-р шатны шалгаруулалт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр явагдах гэж байгаа тул тэмцээний удирдамж, даалгавартай танилцаарай.

Тэмцээний бүртгэл, удирдамж, даалгавар, техникийн зөвлөгөөн, зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://buildersasso.mn/26.html холбоосоор авна уу.

Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 9-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.