“МОНГОЛ УР ЧАДВАР-2018” тэмцээний МУЖААНЫ төрлийн 1-р шатны шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагсад, төгсөгчдийн дунд зохион байгуулагддаг ур чадварын олон улсын олимпод оролцогчийг шалгаруулах “МОНГОЛ УР ЧАДВАР-2018” тэмцээний МУЖААНЫ төрлийн 1-р шатны шалгаруулалт 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд явагдах бөгөөд тэмцээний удирдамж, даалгавртай https://www.facebook.com/VETPartnership/ холбоосоор орж танилцаарай.

Тэмцээний бүртгэл, удирдамж, даалгавар, техникийн зөвлөгөөн, зохион байгуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ой модны үйлдвэрлэлийн ассоциаци /976-11-327064, 95601161, 99090292/ утсаар холбогдож авна уу.

Бүртгэл 2018 оны 3 дугаар сарын 23-ны баасан гариг хүртэл үргэлжилнэ.