“Монгол ур чадвар-2018” – Гагнуурын тэмцээн

“Монгол ур чадвар-2018” оны гагнуурын 1-р шатны тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 1-р сарын 25-нд Герман-Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр боллоо.

Гагнуурын 3 төрлийн тэмцээнд 27 сургуулийн 31 суралцагч оролцож байна. Оролцогчид холбоос эд анги, шугам хоолой, том жижиг хэмжээтэй даралтат савнуудыг дуурайлгаж хийх байдлаар өрсөлдөнө.

Мөн тэмцээний хаалтын ажиллагаа маргааш явагдах юм.

Тэмцээний оролцогчдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөе!