“Монгол ур чадвар-2018” багийн оролцогчид ОХУ-ыг зорих гэж байна.

“Монгол ур чадвар-2018” багийн оролцогчид ОХУ-ыг зорих гэж байна.

Монгол ур чадвар-2018 багийн цахилгаан, гагнуур, токарийн оролцогч хүүхдүүд ОХУ-ын Свердловск мужийн Екатеринбург хотноо энэ сарын 24-28-нд болох гэж буй “WordSkills Hi-Tech 2018” буюу “Дэвшилтэт технологи-ур чадвар” тэмцээнд оролцохоор явах гэж байна.

Өнгөрсөн оны 11 сарын 4-нд МУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоо буюу Залуу мэргэжилтэн, чадварлаг ажилчдын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Р.Н.Уразовтай Дэлхийн ур чадварын тэмцээнийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд тусгагдсан нэг зорилт болох үндэсний багаа чадавхжуулах, туршлага солилцох ажил ийнхүү биелэлээ олж байна.

Тэмцээнд оролцогчдодоо өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Монгол улсынхаа нэрийг мандуулах чадварлаг ажиллах хүчнийг бэлдэхэд хувь нэмрээ оруулж байгаа ХНХЯ, мэргэжлийн холбоод болон сургуулиуддаа талархал илэрхийлье!