Монгол Ур Чадвар улсын уралдаан шилдэгүүдээ шалгарууллаа

Арабийн Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо 2017 оны 10 дураар сард болох  Дэлхийн ур чадвар-2017 олипод оролцогчдыг сонгох зорилготой Монгол ур чадвар улсын уралдаан 2016 оны 1-р сараас эхлэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж, өнөөдөр мэргэжил тус бүрийн шилдэг 2 оролцогчоо шалгарууллаа. Монгол ур чадвар тэмцээн нь МСҮТ, коллежийн суралцагч, төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ба уг тэмцээнийг харъяа мэргэжлийн холбоод идэвх зүтгэл гарган зохион байгуулсаар ирсэн. Энэ жил нийт 6 мэргэжлээр явагдсан уг уралдаан эхний шатанд шилдэг 6 оролцогчийг шалгаруулж, 2017 оны 1 дүгээр сарын 18-19-ний хооронд Улаанбаатар болон Дархан хотноо болсон нийт 5 эргэжлийн Монгол Ур Чадвар 2-р шатний тэмцээн мэргэжил тус бүрээс 2 оролцогчийг шилдгийн шилдэгээр шалгарууллаа.

Оролцогчдыг урамшуулах үүднээс мэргэжил тус бүрийн шилдэг 6 оролцогчид болон тэднийг удирдсан багш нарт өнөөдөр ХНХЯ-ны нэрэмжит батламж гардуулж, баяр хүргэлээ.

Шилдэг 2 оролцогчийн хувьд 2017 оны 7 дугаар сар хүртэл хамтарсан бэлтгэлийг хангаж, Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох нэг оролцогчийг өрсөлдөөний зарчмаар сонгох юм. Мэргэжлийн тэмцээнүүдийг Барилгачдын холбоо, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Модны сургалт судалгаа, чадавхийн төв зэрэг харъяа мэргэжлийн холбоод хариуцан зохион байгуулж, үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Олон улсад ур чадварын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Энэ удаагийн тэмцээнд Монголоо төлөөлөн Гагнуур, Цахилгаан, Сантехник, Өрөг угсралт, Мужаан гэсэн мэргэжлүүдээр дэлхийн 76 орны оролцогчидтой өрсөлдөх юм.

Олон улсын стандарт хангасан багаж тоног төхөөрөмж худалдаж авах, дэвшилтэт технологи бүхий лаборатори, ажлын орчинд Тэмцээний бэлтгэл хангахад оролцогчдыг дэмжих үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын хэлтэс, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт төсөл (Швейцарын хөгжлийн агентлаг, Австрали, Германын засгийн газрын хөрөнгө оруулалттай), Оюу-Толгой ХК хөрөнгө, санхүүгээр ивээн тэтгэж байна.

Дэлхийн ур чадварын тэмцээнд Монголын багийг оролцуулах үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар ХНХЯ, Мэргэжлийн Боловсрол Сургалт Түншлэл ТББ хамтран ажиллаж байна. 2-р шатнаас шалгарсан шилдэг оролцогчдыг дотоодын ААН, байгууллагуудын материаллаг баазад тулгуурлан бэлтгэлийг хангахаас гадна ХБНГУ-д очиж мэргэжлийн дадлага хийлгэхээр эхний төлөвлөгөөг талууд хэлэлцээд байна.

Манай улс Анх 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэхь гишүүн орон болж элссэн ба 2015 онд нийт 9 мэргэжлээр анх удаа оролцсон түүхтэй.