МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ- 2030

Дэлхийн улс орнуудын ирээдүйн хөгжлийн суурь нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх санаачлагууд хийгсээр байна. Энэ үзэл санаа, аргачлалыг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хөтөлбөрүүд зэрэг бүхий л шатны байгууллага, хувь хүн мөрдөн ажиллахыг бид дэмжин уриалж байна.

Та бүхэн доорх линкээр “Монгол Улс 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбартай, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болно.” гэсэн үндсэн зорилготой “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөртэй танилцаарай.