МБС-ын Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт болон Үнэлгээний төвийн стратеги төлөвлөгөөг танилцууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад үнэлгээ, гэрчилгээжүүлэлт хийх ажлыг хэрэгжүүлэхэд томоохон алхам болов.

АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийн хамт олон, төслийн үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн зөвлөх багтай хамтран Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт болон Үнэлгээний төвийн стратеги төлөвлөгөөг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулав.

МБС-ын төлөөлөгчид, бодлого боловсруулагчид, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагуудаас бүрдсэн нийт 60 хүн оролцсон бөгөөд ажлын хэсэг үнэлгээний төвийн стратеги төлөвлөлтийн баримт бичгийг эцсийн хувилбараар танилцууллаа.

Оролцогчид МБС-ын тогтвортой үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог нэвтрүүлэхэд хамгийн сайн арга замыг хэлэлцэж, цаашид хэрэгжилтэнд тус болох санал, сэтгэгдлүүдийг тусгав.

АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” энэ төсөл нь одооноос урагшилж байгаа бөгөөд дараагийн шатанд ХНХЯ-нд стратеги төлөвлөгөөг танилцуулж, батлуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.