“МБС-ын шинэчлэл” үндэсний чуулга уулзалт"МБС-ын шинэчлэл" үндэсний чуулга уулзалт

2019 оны 4 дүгээр сарын 4-5-ний өдрүүдэд “МБС-ын Шинэчлэл” үндэсний чуулганыг Монгол улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын төв, Монгол улсын ЮНЕВОК төвүүд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг чуулганд МБС-ын салбарын удирдлагууд, экспертүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын хөгжлийн түнш байгууллагууд, НҮБ-ын салбар байгууллагууд, ЮНЕСКО-ийн Парис дахь төв байгууллага, Бээжин дэх төлөөлөгчийн газар, Герман улсын Бонн хот дахь ЮНЕСКО-ЮНЕВОК олон улсын төв, Англи, Япон, Солонгос, Хятад, Монгол зэрэг орнуудын ЮНЕСКО-ЮНЕВОК төвүүд оролцож байна.
Уг чуулганы гол зорилго нь:
 МБС-ын салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх;
 МБС-ын бодлого, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр хоорондын уялдаа холбоог хэлэлцэх;
 Олон улсын МБС-ын салбарын сайн туршлагаас суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилготой чуулж байгаа бөгөөд уг чуулганаар Монгол Улсын МБС-ын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд түгээн дэлгэрүүлэх боломжтой олон улсын стратеги, бодлогыг хэлэлцэж, зөвлөмж гаргахаар зорьж байна.
Чуулганы үеэр ЮНЕСКО-ЮНЕВОК төв болохоор сонгогдон эрхээ авсан Монгол улсын хоёр шинэ төв болох Мэргэжлийн боловсрол, сургалт үнэлгээний төв, Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл зэрэг байгууллагууудын албан ёсны нээлтийг хийж, тууз хайчлах ёслол болох юм.