МБС-ын салбарын нэр томьёоны тайлбар толийг боловсруулах ажлын хэсгийн уулзалт

2018 оны 2 сарын 6-ний өдөр МБСТ ТББ, “ЕХ-ны ТМБССД-1” төсөлтэй хамтран МБС-ын салбарын нэр томьёоны тайлбар толийг боловсруулах  ажлын хэсгийн 5 дах удаагийн уулзалтыг “Скай Плаза бизнес төв”-д зохион байгууллаа. Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Үнэлгээний төв, АХБ-ны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төсөл”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйл хөтөлбөр”, болон “Түншлэлд суурилсан МБС” төсөл, ЕХ-ны “ТМБССД-2” төсөл, ЕХ-ны “SECiM буюу МУАБНДҮ” төсөл  ба Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн  төлөөллүүд оролцлоо.

МБС-ын салбарын нэр томьёоны тайлбар толийг боловсруулах ажлын хэсгийн нийт дөрвөн удаагийн уулзалтыг өмнө нь 2, 3, 9, 10-р саруудад зохион байгуулж, салбарын түншлэгч талуудын оролцоог хангасан. Түнш байгууллагаас авсан санал зөвлөмж, ажлын хэсгийн гишүүдийн хэлэлцүүлгийн шийдвэрт үндэслэн тайлбар толийг англи монгол хэл дээр эцэслэж, энэ удаагийн уулзалтаар 272 үгийг тайлбарын хамт хянан тохиолдуулав.

МБС-ын салбарын зорилтод бүлэгт монгол-англи тайлбар толь хүрэхэд тун ойрхон боллоо.