МБС-ын салбарын нэр томъёоны тайлбар толийг сайжруулан боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо

Монгол улсын Техник, Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Салбарыг Дэмжих Төсөл-1 -ийн ерөнхий удирдлага, зохион байгуулалтаар хэрэгжиж буй “МБС-ын салбарын нэр томъёоны тайлбар толийг сайжруулан боловсруулах” ажлын хэсгийн 2 дахь уулзалт 2017 оны 3-р сарын 07-ны Мягмар гаригт боллоо. Уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэж, дүгнэлээ. Үүнд:

  1.  Тайлбар толинд оруулах нэр томъёоны жагсаалтыг эцэслэх
  2.  Тайлбар толины бүтэц загварыг шийдэх
  3.  Дараагийн уулзалтыг товлох

Одоогоор нийтдээ 400 орчим үг сонгогдсон байгаа ба үүнээс 60% нь МБС-ын нэр томъёо, 19% нь хөдөлмөр эрхлэлтийн салбарын, 10% нь боловсролын салбарын, 3% нь эдийн засгийн, үлдсэн 8% нь бусад салбарын нэр томъёо орсон байна. Ажлын хэсгийн хэлэлцүүлэг, саналд үндэслэн МБС болон хөдөлмөрийн салбарын нэр томъёог хамтад нь оруулах, одоогийн жагсаалт дээр холбогдох байгууллагуудын саналыг 3-р сарын 10-ныг хүртэл хүлээн авч, нэгтгэн боловсруулахаар боллоо.