МБС-ЫН Салбарт Хэрэгжсэн Жендерийн Төслийн Танилцуулга

Театрчилсан тоглолтоор дамжуулан хүйсийн тэгш байдлын талаар мэдээлэх нь“(ГАТТ төсөл гэх) төсөл нь Монголын ТМБС-ын орчинд буй жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг арилгах үндсэн зорилготой. Шинэлэг аргазүйг ашигласан семинарын туршид багш, суралцагчид ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар жүжгийн зохиолд идэвхтэй оролцож байлаа. Энэ төсөл нь Монголын ТМБС-ын салбарт жендерийн сэдвээр хэрэгжиж буй анхны үйл ажиллагаа байснаараа онцлогтой.

Төслийн хүрээнд ашиглагдсан заах аргазүйн идэвхтэй арга

Бразил улсын иргэн Аугусто Баолын үндэслэсэн Гадуурхалтын Жүжгийн арга нь энгийн жүжигчилсэн тоглолтоос ялгаатай. Үзэгчдийг үзэгч-жижигчин болгож, жүжгийн утгыг өөрчлөн тоглуулдаг. ГАТТ –ын залуу сургагч нар болох жүжигчний ангийн оюутнууд нь фокус групын ярилцлага болон онлайн санал асуулгаар илрүүлсэн ялгаварлан гадуурхалтын түүхийг үзэгчдэд жүжигчлэн харуулж, үүний дараа тухайн сургуулийн багш, суралцагчдын санал болгосон сайжруулалт, шийдлийг хэлэлцэн, тэдний оролцоотой тоглолтыг хийлгэж байв. Бүтээлч, нээлттэй аргыг ашигласнаар оролцогчид жүжгийн зохиолоо өөрчилж, шинэ дүр гаргах боломжтой байлаа.

ТМБС дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт

ТМБС-ын орчинд жендерийн тогтсон ойлголт нь маш нуугдмал хэлбэртэй байна. Эмэгтэй, эрэгтэйчүүдийн хувьд уг тогтсон ойлголтод нийцэх шаардлага нь эргээд дарамт болж ирдэг. 3-р сард хийсэн бидний фокус груп ярилцлагын үр дүнгээс харахад “Эр хүн шиг бай”, ”Эмэгтэй хүн байж…” гэсэн үг хэллэг нь суралцагч, багш нарын хувьд маш түгээмэл хэрэглэгдэж байна. Үүнээс үүдэн эрэгтэйчүүд боловсрол эзэмшихэд дэмжлэг бага байдаг нь хүйсийн урвуу ялгавар гарахад нөлөөлж байна. Сургуулийн насны эрэгтэйчүүдийн сургууль завсардалт эмэгтэйчүүдээс дээгүүр үзүүлэлттэй байна. Монголын алслагдсан аймгуудад нийгмийн эмзэг бүлгийг бүрдүүлэгчдийн дийлэнх нь эрчүүд байгааг НҮБ-аас 2016 онд гаргасан Хүний хөгжлийн тайланд дурдсан. Мөн түүнчлэн, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших түвшин өндөр хэдий ч төгсөөд ажил олдохгүй байх магадлал эрэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байгааг харуулсан судалгаа ч байна. Үүний шалтгаан нь нийгмийн тогтсон ойлголтын дагуу эмэгтэйчүүд гэртээ үлдэж эцэг эх, үр хүүхдээ асрагч, харин эрчүүд гэр бүлээ тэжээх, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэгч байхыг илүүд үздэгтэй холбоотой. Мужаан, оёдолчин зэрэг ТМБС-ын салбарын зарим мэргэжлийн хувьд нэг хүйс давамгайлан суралцахаар сонгодог байдал түгээмэл байна.

Энэ нь тухайн нэг хүйс давамгайлсан ангид байх эсрэг хүйсийн оюутны хувьд ихээхэн дарамт болох хандлага ажиглагдаж байна. Фокус груп ярилцлагын үеэр нэгэн оюутан “Манай мужааны ангид хөвгүүд илүү сайн байдаг тул тэдэнд охидоор хийлгэдэггүй тусгай даалгаварыг өгдөг” гэж байлаа.

Алхам I: Суурь судалгаа

Ангид тохиолддог жендерийн талаарх зөрүү ойлголт, ялгаварлан гадуурхалтыг өгүүлсэн жүжигчилсэн тоглолтыг бэлтгэх үүднээс 6 удаагийн фокус груп ярилцлагыг 3 МСҮТ, коллежийн 55 оюутан, 29 багш нартай хийлээ. Гуравдагч талын үзэл бодлыг тусгах үүднээс Энхтайвны Сангийн 11 сайн дурын ажилтнаас онлайн санал асуулгыг авлаа. Эдгээр сайн дурын ажилтнууд нь Монголын орон нутаг/аймаг, сумын дунд сургуульд ажилладаг.

“Би хөвгүүдээс хэзээ ч нарийн нямбай ур чадвар шаардсан зүйл хийлгэхийг шаардахгүйтэй адил мөн охидоор биеийн хүчний ажил хийлгэдэггүй, учир нь тэд охид, хөвгүүдийн чадвар ялгаатай. Гэхдээ одоо үед  хөвгүүд жаахан өөр болоод байгаа харагддаг…. Тэд нүүрээ буддаг болсон, “Эр хүн шиг бай, яагаад нүүр амаа будаад байна” гэж би түүнийг нь зэмлэдэг. (Фокус груп ярилцлагын үр дүнгээс)

“Эр хүн морь шиг хийморьтой байж, илүү агуу зүйлсийг хийж байх ёстой. Эр хүн гэрийн ажил хийх нь түүний сүлд хийморьт муугаар нөлөөлдөг” (Фокус груп ярилцлагын үр дүнгээс)

“Биднийг сургалт хийсний дараа ихэвчлэн охид анги цэвэрлэхээр  үлддэг” (Энхтайвны сангийн сайн дурын ажилтан)

Алхам II: Залуу Сургагч  Бэлтгэх Сургалт

Нэг өдрийн сургалтын дүнд Кино Урлагийн дээд сургуулийн Жүжигчний болон дууны операторын ангийн нийт 14 оюутан (7 эмэгтэй 7 эрэгтэй) төслийн дараагийн үе шат болох семинаруудыг удирдан явуулах багийг бүрдүүсэн. ГАТТ-ын хэрэгжүлэгчдийн удирдлаган дор тэд 4 багт хуваагдан семинарынхаа бүтэц, төлөвлөлтийг хийсэн юм. Монгол-Солонгосын политехник коллежийн 2 оюутан мөн сургалтад хамрагдаж, төслийн мультимедиа баримтжуулалтыг хийхэд бэлтгэгдлээ.

Алхам IIIСургуулиуд дээрх 1 өдрийн семинар

Улаанбаатар, Дархан, Чойбалсан хотуудын нийт 5 МСҮТ, коллежид 5 удаагийн бүтэн өдрийн семинарыг зохион байгуулсан ба үүнд нийт 90 оюутан 52 багш оролцлоо. Оролцогчид семинарын үр дүн, идэвхтэй аргад сэтгэл хангалуун байлаа. Тэд зөвхөн мэдээллийн сонсогч бус харин өөрчлөлтийг хийх арга замыг илрүүлэхэд гол үүрэгтэй оролцох санаачлагч, гол шийдвэрлэгч байдлаар оролцлоо. Семинар дараах хуваариар зохион байгуулагдлаа. Үүнд:

  1. Оюутнуудыг оролцуулсан театрчилсан тоглолтын семинар
  2. Багш нарыг оролцуулсан театрчилсан тоглолтын семинар
  3. Оюутан + Багш жүжгийн зохиол бичих семинар
  4. Сургагч нартай дүгнэлт ярилцлага

Миний хувьд семинарыг удирдан зохион байгуулж, сургагчаар ажиллаж буй анхны туршлага байлаа. Багш, оюутнууд маш нээлттэй, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь сайхан байлаа(Залуу сургагч)

Алхам III: Жүжигчилсэн Тоглолт

Оюутан, багш нар өөрсөддөө элбэг тохиолддог жендерийн ялгаварлан гадуурхалт, асуудлыг хөндсөн жүжигчилсэн тоглолтын зохиол бичиж, түүнийгээ  тоглож үзүүлэхээр бэлдлээ. 6-р сарын 10-ны байдлаар 5 МСҮТ, коллеж нь уг жүжигчилсэн тоглолтоо нийт 800-аад суралцагч, ажилтнуудад тоглон үзүүлж дууслаа.

Төслийн семинарын дараа манай зарим багш нар ангид жендерийн талаар ярьдаг болсон.  Одоо ангийн охид, хөвгүүд бүгдийг нь анги цэвэрлүүлэхэд дайчилдаг болсон”  (ТТДС-ийн оюутны яриа,  2017.05.16)

ГАТТ төсөл нь сургалтын орчинд гардаг жендерийн ялгаварлан гадуурхалтын жишээг багш, оюутнуудын дунд хэлэлцүүлэг, багийн ажлаар илрүүлж, түүнийг илэрхийлэх , эерэг аргаар хэрхэн шийдвэрлэж болох сэдлийг өгөх дүрийн тоглолтыг бэлтгүүлж, бусдад үзүүлэх үндсэн зорилготой ажилласан. Энэ зорилгодоо ч амжилттай хүрлээ.

 

Энэ 5-р сарын 18-ны өдөр Мэргэжлийн Боловсрол Сургалт Түншлэл ТББ, Юнитерра хөтөлбөр, Европын холбооны МБСДТ-1,  Азийн хөгжлийн банкны ХЭУЧДТөсөл, ГОУХАН-ийн АМСМБС төслийн төлөөллүүд хамтран ГАТТ төслийн үр дүн, цаашдын тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар ярилцлаа. Оролцогч талууд уг төслийн эерэг үр дүнг онцолж, цаашид үргэлжлүүлэх шийдвэрт санал нэгдлээ.

ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ БАГ:

Хэрэгжүүлэгч:

ЮНИТЕРРА Монгол хөтөлбөр, МБСТ ТББ

Санхүүжүүлэгч:

Европын холбооны МБСДТ-1

Хамтрагч байгууллага:

Кино Урлагийн Дээд Сургууль

Чадамжид Суурилсан Боловсролыг Дэмжих Төв ТББ