МБС-ын нэр томьёоны тайлбар толь боловсруулах 3 дахь удаагийн уулзалтыг зохион байгууллаа.

Мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, Европын Холбооны МБССД-1 төслийн хамт олон хамтран МБС-ын нэр томьёоны тайлбар толь боловсруулах ажлын хэсгийн 3 дахь удаагийн уулзалтыг 2017 оны 9-р сарын 26-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү уулзалтанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, МБС-ын Үнэлгээний төв, Европын Холбооны МБССД-1 төсөл, МБССД-2 төсөл, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төсөл, МБСТ ТББ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Улаанбаатар БАЗТ, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Европын Холбооны МУ-д Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төслийн төлөөллүүдээс бүрдсэн нийт 18 хүн оролцлоо.

Харилцагч талуудын саналыг тусгах зарчмаар, англи ба монгол хэл дээр боловсруулагдаж буй энэхүү нэр томьёоны тайлбар толь нь одоогоор 280 гаруй салбарын үг хэллэгийг эмхэтгэн багтаагаад байна.

Энэ удаагийн хурлаар нэр томьёоны тайлбар толийн эх сурвалжийг тодорхой болгох, орчуулгаа агуулгын хувьд мэргэжлийн хүнээр редакторлуулах, гадаад үг, хэллэгийг хэрхэн монгол хөрсөн дээрээ дүйцүүлэн буулгах, зарим төсөөтэй үгийг нэг тийш нь шийдэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг дурдлаа.

Оролцогч талууд хариуцан ажилладаг чиглэл, чиглэлээрээ нэр томьёонуудыг хянаж, нэр томьёо нэмж хасах саналаа 9-р сарын 29-ны өдөр буюу Баасан гаригт цахимаар эцсийн байдлаар ирүүлэхээр шийдвэрлэв. Дараагийн уулзалт 10-р сарын эхний 7 хоногт зохион байгуулагдана.