МБСТ ТББ-ын гишүүд болон удирдах зөвлөлийн хурал боллоо

МБСТ ТББ -ийн нийт гишүүдийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болж, 2016 оны үйл ажиллагааны үр дүнг танилцуулж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Уг хурлаар шинэ гишүүн болох Шангри-Ла Хотел Улаанбаатар, AVSF Олон Улсын Сүлжээг танилцууллаа. Мөн энэ жилд манай ТББ-ын түншлэгч болсон ЕХ-ны МБС-ыг дэмжих төсөл-2, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дэмжих төсөл, Юнетерра хөтөлбөр, Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төсөл (СЕКИМ), Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбоог тус бүр танилцууллаа.

Уг хурлыг үргэлжлүүлэн удирдах зөвлөл(УЗ)-ийн хурлыг зохион байгууллаа. Уг хурлаар МБСТ ТББ-ын дунд хугацааны стратегийг санал нэгтэйгээр баталж, шинэ бүрэлдэхүүний танилцуулгыг хийлээ. Хурлаар ТББ-ын ирэх оны төсөв болон үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг гишүүдэд цахим шуудангаар дахин танилцуулсны дараа санал хурааж, батлахаар тогтлоо.

МБСТ ТББ-ын боловсруулсан дунд хугацааны Стратеги төлөвлөгөөний бүтэц, агууллагыг танилцуулж, гишүүдээс санал авлаа. Мөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинэ гишүүнээр нэр дэвшигч байгаатай холбогдуулан Японы Хүүхдийн Төлөө сангийн хөтөлбөрийн зохицуулагч Э.Тэлмэнг танилцуулж, гишүүдийн 100 хувийн саналаар УЗ-ийн гишүүнээр сонголоо.

УЗ-ийн бас нэгэн шинэ гишүүнийг сонгох онлайн санал асуулгыг гишүүдийн дунд зохион байгуулж, үүний дараагаар УЗ-ийн дараагийн уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв.