МБСТ ТББ-ийн Удирдах зөвлөлийн 14 дэх удаагийн хурал

Энэ оны 1-р сарын 30-нд “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-т МБСТ-ийн Удирдах зөвлөлийн (УЗ) 14 дэх удаагийн хурал зохион байгуулагдлаа. Тус хуралд Швейцарын хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан төсөл”,   Монголын нэгдсэн барилгачдын холбоо,  Техник мэргэжлийн сургуулиудын холбоо, Японы хүүхдийг ивээх сан, Оюу Толгой ХХК, Монголын ажил олгогчдын эздийн холбоо ба МБСТ ТББ-ийн 11 төлөөлөл оролцлоо.

Хурлаар байгууллагын 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үйлчилгээ, амжилт болон сургамжуудын талаар танилцуулж, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Дараагийн хурлаар тус байгууллагын ажлын гүйцэтгэл болон бусад асуудлыг авч үзнэ.

Амжилтаа ахиулан үргэлжлүүлэн сайн ажиллана гэж найдаж байна.