МБСТ нь “Боловсрол дахь Жендер” хөтөлбөр, гарын авлагын агуулгыг турших сургалтад оролцлоо.

МБСТ нь Юнитерра Монгол хөтөлбөртэй хамтран “Театрчилсан байдлаар жендерийн тухай ойлголтыг түгээх нь” төслийн танилцуулгыг 11-р сарын 4-ний өдөр МУБИС-ийн Нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургуулийн 30-н оюутанд зориулан зохион байгууллаа.

Энэхүү төслийн гол зорилго нь МСҮТ-ийн хүрээнд жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг зогсоох явдал юм. Европын холбооны санхүүжилтээр төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд МСҮТ-ийн багш, оюутныг хамруулан богино хэмжээний театрчилсан тоглолтын зохиол бичиж, найруулан тавих замаар явагддаг.

Сургалтын үеэр “Театрчилсан байдлаар жендерийн тухай ойлголтыг түгээх нь” төсөл, төслийн арга зүйн талаар танилцуулж, багийн ажил зохион байгуулав. Оюутнууд өөрсдөдөө болон тэдний хүрээлэлд тохиолдож байсан бэлгийн дарамтын тохиолдлуудыг сөхөн, бусадтайгаа хуваалцаж, хариу арга хэмжээний талаар тодорхой ойлголтыг авч чадсан.

Багш, оюутнууд сургалтын талаар талархал илэрхийлэхийн сацуу төслийн дараагийн шатанд оролцох хүсэлтэй байгаагаа ч мөн илэрхийлэв.