МБСБ-ын орчинг сайжруулж, хүртээмжийг дээшлүүлэх төсөл нь 2018 оны 9 сараас 2019 оны 9 сарыг хүртэл нэг жилийн хугацаатайгаар хэрэгжих бөгөөд ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл санхүүжүүлж, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ нь Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Нью Медиа Групп-тэй хамтран хэрэгжүүлэх юм.

Энэхүү төсөл нь МБС-ын сургуулиудын орчинг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хүртээмжтэй болгох, тэдний оролцоог МБС-ын салбарт нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлыг олон нийтэд таниулах, мэдээллэх зорилготой.