“МБСБ-ын орчинг сайжруулж, хүртээмжийг дээшлүүлэх нь” төслийн 4 дэх удаагийн уулзалт"МБСБ-ын орчинг сайжруулж, хүртээмжийг дээшлүүлэх нь" төслийн 4 дэх удаагийн уулзалт

“МБСБ-ын орчинг сайжруулж, хүртээмжийг дээшлүүлэх нь” төслийн 4 дэх удаагийн ажлын хэсгийн уулзалт 11-р сарын 7-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Ажлын хэсгийн уулзалтанд Санхүүжүүлэгч байгууллага болох ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл, гүйцэтгэгч байгууллага болох Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд болох Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо болон Нью Медиа Групп-ын төлөөллүүд оролцов.

Энэ удаагийн уулзалтаар уг төслийн агуулга болон техникийн талын хөгжүүлэлтийн ажлын явцыг ярилцаж, вэбсайт, гар утасны аппликейшны загвар болон цаашид хийх програмчлалын ажлын талаар санал бодлоо солилцов.

Энэхүү төсөл нь МБС-ын сургуулиудын орчинг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан хүртээмжтэй болгох, тэдний оролцоог МБС-ын салбарт нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлыг олон нийтэд таниулах, мэдээллэх, төслийн цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс хүртээмжийн үнэлгээг хийх, програм хангамжийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм