Манай гишүүд

Хамтын хүч. Оролцогч талууд өргөн хүрээнд хамтран ажиллах замаар ажиллах хүчнийг хөгжүүлэх боломжтой.

МБСТ-ийн гишүүнчлэл нь өргөн хүрээний олон төрлийн байгууллагаас бүрддэг. Аж үйлдвэр тэргүүлсэн хандлагыг хадгалах үүднээс бид гишүүнчлэлдээ аль болох аж үйлдвэрийн төлөөллийг түлхүү оролцуулахыг зорьдог.  Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газар болон олон улсын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажилладаг. Оюу Толгой ХХК, Шангри-Ла зочид буудал, Хүүхдийг Ивээх Сан зэрэг байгууллагууд нь манай гишүүдийн тоонд багтдаг.

  • Хөгжлийн туслалцаа үзүүлэгч байгууллагууд
  • Аж үйлдвэрүүд
  • ТББ-ууд

Швейцарийн Хөгжлийн Агентлаг (ШХА)

Удирдах зөвлөлийн дарга
Тус агентлаг нь Швейцарийн засгийн газрын байгууллага бөгөөд Гадаад хэргийн яамныхаа удирдлаган дор ажилладаг. Засгийн газрын харъяа бусад байгууллагууд болон зүүн Европын улсуудтай хамтран Швейцар улсаас бусад улсад явуулж байгаа хөгжлийн хөтөлбөр, хүмүүнлэгийн тусламжуудыг зохицуулах чиг үүрэгтэй байгууллага юм.
oyu-tolgoi-logo-transparent

Оюу Tолгой ХХК

Удирдах зөвлөлийн гишүүн
Оюу толгойн уурхай нь Монгол улсын Өмнөговь аймагт байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн хамгийн томд багтах ашиглагдаагүй орд газруудын нэгд тооцогддог алт, зэсний уурхайг бүтээн байгуулж байна.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)

Удирдах зөвлөлийн гишүүн
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ) нь бие даасан, гишүүд, гишүүн байгууллага болон нийгэмдээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг төрийн бус байгууллага юм. МАОЭНХ-оог анх 1990 оны 9 дүгээр сарын 29-нд Хувийн Үйлдвэрийн Эздийн Холбоо нэртэйгээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн 35 аж ахуйн нэгж байгууллагын эзэд үндэслэн байгуулсан. Тус Холбоо нь ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдсан.

Техникийн болон Мэргэжлийн Сургуулиудын Холбоo

Удирдах зөвлөлийн гишүүн
1995 оны хавар МСҮТ-үүдийн удирдах ажилтнуудын хурал болж уг хурлаас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг төрийн бодлоготой уялдуулан шинэчлэх асуудал дэвшигдсэн билээ. Энэ асуудлыг дан ганц боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын оролцоотой шийдвэрлэх боломжгүйг харгалзан Техникийн болон Мэргэжлийн Сургуулиудын Холбоо нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус олон нийтийн байгууллагыг байгуулахаар хэлэлцэж тохирсон. Ийнхүү Техникийн болон Мэргэжлийн Сургуулиудын Холбооны дүрэм боловсруулагдаж 1996 онд Хууль зүйн Яаманд бүртгэгдэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Монголын Барилгачдын Холбоо

Удирдах зөвлөлийн гишүүн
Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо нь 1990 онд үүсч байгуулагдсан, өөртөө 10 шахам албатай, 950 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймаг хотод салбартай барилгын ууган мэргэжлийн холбооны хувьд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг нэр хүнд бүхий байгууллагуудтай салбарынхаа болон гишүүдийнхээ эрх ашгийн төлөө үндэсний хэмжээнд хамтран өргөн цар хүрээтэйгээр ажилладаг юм.

Хүүхдийг Ивээх Сан

Удирдах зөвлөлийн гишүүн
Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад 1994 оноос тасралтгүй ажиллаж байна. 1994-2009 онд Английн Хүүхдийг Ивээх Сангийн, 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн бүтцэд буй Монгол дахь Хөтөлбөр нь хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох зарчимыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодит, системтэй шийдлийг олох арга зүйг эрхэмлэн ажилладаг.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)

Гишүүн
ГОУХАН нь Германы холбооны Засгийн газрын харъяанд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм. Одоогоор 130 гаруй оронд олон чиглэлээр хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Шангри-Ла Хотел Улаанбаатар

Гишүүн
Шангри-Ла Хотел Улаанбаатар нь Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрладаг тул бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр ирж буй зочдод таатай орчинг бүрдүүлэх үндэс нь болж чаддаг. Манай буудал нь Монгол Улсын Засгийн Газрын Ордон, Их Эзэн Чингис Хааны Талбай болон төрийн томоохон байгууллагууд, элчин сайдын яамдаас хэдхэн алхамын зайд оршдог.

People in Need ТББ

Гишүүн
Чех улсад байрлах олон улсын ТББ бөгөөд хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн үйл ажиллагааг дэлхийн 20 улсад хэрэгжүүлж байна. Чех улсын хамгийн том бөгөөд нэртэй ТББ. Тус байгууллага нь Монгол улсад 2010 оноос хойш үйл ажиллагаа явуудж байгаа бөгөөд тогтвортой хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарт төслүүд хэрэгжүүлээд байна.

НҮБ-ийн Хүн Амын Сан

Гишүүн
НҮБ-ийн Хүн Амын Сан бол НҮБ-ын тэргүүлэх агентлаг бөгөөд дэлхийн орнуудад хүсээгүй жирэмслэлтийг бууруулж, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, залуучуудыг боломж бололцоогоор хангахад чиглэдэг. НҮБХАС залуучууд, эмэгтэйчүүдийг боломжоор хангаж эрүүл, үр бүтээмжтэй амьдралыг дэлгэрүүлэх ажлыг хийдэг.
mercy-corps-logo

Мерси Кор

Гишүүн
Мерси Кор бол дэлхийн хамгийн хүнд бүс нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэг олон улсын тэргүүний хүмүүнлэгийн байгууллага юм. Бид 40 гаруй улс орны иргэдтэй хамтран шинэ санаа хэрэгжүүлж, саад бэрхшээлийг даван туулж, амьдралыг нь сайжруулдаг.

Австралийн Гадаад Хэрэг Худалдааны Яам

Гишүүн
Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны зорилго нь олон улсын түвшинд Австрали улсын ашиг сонирхлыг хамгаалж, дэвшүүлэх, дэлхий дахины тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах замаар Авсрали улсыг хүчирхэгжүүлж, хөгжин цэцэглүүлж, аюулгүй байдлыг хамгаалахад оршино.

Австралийн Худалдааны Төлөөлөгчийн Газар

Гишүүн
Австралийн Худалдааны Төлөөлөгчийн Газар буюу Austrade нь Австрали улсын Засгийн Газрын худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийн агентлаг юм.

Америкийн Монгол Судлалын Төв

Гишүүн
Америкийн Монгол Судлалын Төв нь Монгол судлалыг хөгжүүлж, Дотоод Азитай хийх эрдмийн солилцоог өргөжүүлэх зорилготой ашгийн бус, боловсролын байгууллага юм. АМСТ-ийн үйл ажиллагаа нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж, эрдэмтэд, судлаачид, оюутнуудад туслах, Монголтой холбоотой бүх л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

Монголын бизнес зөвлөл (МБЗ)

Гишүүн
Монголын бизнес зөвлөл бол Монголд тэргүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо. Монгол улсад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой ажилладаг МБЗ нь гишүүдийнхээ дунд мэдээлэл солилцох, харилцаа үүсгэх үйл ажиллагаа, зохих салбаруудын ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж гишүүдийнхээ байр суурийг дэмждэг. Бид МБЗ-тэй хувийн хэвшлийн салбарын ажиллах хүчний хэрэгцээг илэрхийлэх, Монголын МБС-ын салбарт аж үйлдвэрийн манлайллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.

Монголын Ажил Мэргэжлийн Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо (МАММЗХ)

Гишүүн
МАММЗХ нь мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн зөвлөхүүдийг мэргэжлийн түвшинд бэлтгэхийг зорьж байна. Мөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр АМЧБОҮйлчилгээний сүлжээг бий болгох, бэлтгэгдсэн зөвлөхүүдээрээ дамжуулан үрийг тарих, түгээх, хөгжүүлэх үндсэн чиглэлтэй.

Монгол дахь ЮНЕВОК төв

Гишүүн
Монгол дахь ЮНЕВОК төв нь МБС-ын салбарын тоон мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, ЮНЕСКО-ийн санаачлага зөвлөмжийг дэлгэрүүлэх, Монголд оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл ажиллагааг явуулдаг. Үндсэн зорилго нь МБС-ыг тогтолцоог шинэчилж хөжгүүлэхэд төрийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх явдал. ЮНЕСКО-ЮНЕВОК-ийн олон улсын МБС-ын төв, ЮНЕСКО Бээжин дэх оффистой хамтран туршилтын төслүүдийг хэрэгжүүлж семинар зохион байгуулдаг.

Монголын Уул Уурхайн Корпораци

Гишүүн
Монголын уул уурхайн корпораци нь "Ухаа худаг", "Баруун наран" гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц өндөр чанарын хатуу нүүрсийг үйлдвэрлэгч, экспортлогч Монгол дахь байгууллага.

Agronomes et Vétérinaires Sans Frontières

Гишүүн
Алслагдсан нутагт амьдарч байгаа, амжиргааны түвшин доогуур жижиг фермерүүдэд ХАА, МАА, малын эрүүл мэндийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд тусламж үзүүлдэг. Ингэснээр энэхүү нийгмийн бүлэг нь амьдралын стандартаа дээшлүүлэх, амжиргаандаа түшиглэдаг байгалийн нөөцөө оновчтой удирдах, орон нутгийнхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой болдог.

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (DMUV)

Гишүүн
1995 оноос хойш Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь өөрийн гишүүн 90 гаруй компаний бизнесийн ноу-хау, туршлагыг хуримтлуулсаар ирсэн. Мөн сурталчилгаа, харилцаа үүсгэх, бизнес үйлчилгээ, мэдээллээр хангах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн зорилго нь ХБНГУ-Монголын хоорондох бизнес харилцаанд дэмжлэг үзүүлж, гишүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангах.

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.