Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн ЮНЕВОК төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой семинарЗүүн Өмнөд Азийн бүс нутгийн ЮНЕВОК төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой семинар

БНСУ-ын ТМБС-ын судалгааны хүрээлэн (KRIVET)-гээс энэ оны 10 дугаар сарын 24-25-ны хооронд БНСУ-д зохион байгуулсан Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн ЮНЕВОК төвүүдийн семинарт МБСТ ТББ болон МБС-ын Үнэлгээний төвийн зохицуулагчид хамрагдлаа. Уг семинарт Бруней Даруссалам, Камбож, Хятад, Хонконг, Индонез, Малайз, Монгол, Мьянмар, Филиппин, Солонгос, Тайланд, Вьетнам, Малта, Шри Ланка болон ЮНЕСКО-ЮНЕВОК олон улсын төвийн төлөөлөгч нар оролцов.

Семинарын гол зорилго:
• Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн ЮНЕВОК төвүүдэд тулгардаг МБС-ын салбарын асуудлуудыг олж тодорхойлох;
• Бүс нутгийн түвшинд тулгарч байгаа асуудлууд дээр хамтарч ажиллах, хамтын ажиллагааг дэмжих;
• Ази Номхон далайн болон бусад бүс нутгийн ЮНЕВОК төвүүдтэй хамтран ажиллах гарцыг бий болгох.

Семинарын гол үр дүн нь ТМБС-тай холбоотой тулгамдсан асуудлуудыг гаргаж ирэх, ТМБС-ын чадавхыг сайжруулах, мэдлэг дээшлүүлэхэд чиглэсэн тодорхой стратегийн хамтын ажиллагааны төслүүдийг боловсруулах явдал байв.