Залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээнЗалуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээн

Дэлхийн Тогооч нарын холбооноос 2018 оны 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Нинбо хотод зохион байгуулсан залуу тогооч нарын олон улсын ур чадварын тэмцээнд “Монгол ур чадвар”-ын Тогоочийн төрлийн оролцогч А.Амартүвшин, Л.Чибаяр нар оролцлоо.

Тус тэмцээнд 8 төрөлд 16 орны 118 залуу тогооч өрсөлдснөөс:
Ганцаарчилсан төрөлд: /Farm to plate/
А. Амартүвшин, Хүнс, Технологийн Политехник Коллежийн оюутан-Мөнгөн медаль 
Л.Чибаяр, Хөвсгөл МСҮТ-ийн оюутан-Хүрэл медаль
-Багийн төрөлд: /Two to tango/
А. Амартүвшин- Хүрэл медаль тус тус хүртлээ.
Дашрамд дурдахад “ДУЧТ-2017”-ийн оролцогч, Хүнс, Технологийн ПК-ийн оюутан Б.Дагвасүрэн маань ганцаарчилсан төрөлд хүрэл медаль авсан байна.

Мундаг залуучууддаа улам их амжилтыг хүсье!