Евро ур чадварын тэмцээн

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Евро-ур чадварын тэмцээн Унгар улсын Будапешт хотноо болно.

Евро-ур чадварын тэмцээний түүхэнд анх удаа Унгарын эдийн засгийн яамны дэмжлэгтэйгээр Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Гурван /3/ жил тутам зохион байгуулагдах уг тэмцээнд нийт 28 орны 600 оролцогч, 40 мэргэжлийн төрлөөр авьяас чадвар, ур чадвараа сорино. Өнгөрсөн 10 жилд Унгарын баг энэхүү тэмцээнд нийт 57 медалийн эзэн болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://euroskills2018.com/about-euroskills-2018 авна уу.