“ Дэлхийн ур чадварын тэмцээн 2019” –д оролцох Монголын багийн ЦАХИЛГААНЫ мэргэжлийн эксперт багшийн сонгон шалгаруулалт

Дэлхийн ур чадварын 45 дэх удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань  хотод зохион байгуулагдана. Монгол улс тус тэмцээнд гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, үсчин гэсэн 7 мэргэжлийн чиглэлээр оролцохоор төлөвлөсөн бөгөөд тэмцээний оролцогчдыг дадлагажуулан  мэргэжлийн бэлтгэлийг хангах болон улсаа төлөөлж дэлхийн ур чадварын тэмцээний цахилгааны мэргэжлийн  шүүгч хийх, доорх шаардлагыг хангасан ЦАХИЛГААНЫ мэргэжлийн эксперт багшийг МБС-ын байгууллагаас нэр дэвшүүлэн сонгон шалгаруулалтад оролцуулахыг урьж байна. Үүнд:

  • Тухайн мэргэжлийн чиглэлээр өндөр ур чадвар, үйлдвэрлэлийн ажлын туршлагатай
  • МБС-ын байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн, техникийн чадамжтай эксперт мөн хэмээн үнэлүүлсэн байх
  • Үндэсний болон бүс нутгийн мэргэжлийн тэмцээнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн, хамтран зохион байгуулж, шүүгч хийж байсан
  • Дэлхийн ур чадвар тэмцээний оролцогчийг бэлтгэж байсан бол давуу тал болно.
  • Харилцааны өндөр ур чадвартай хүүхэдтэй харилцах ур чадвар эзэмшсэн
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютер, интернет ашиглах чадвартай
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

Сонгон шалгаруулалтын материалыг 2018 оны 5 сарын 10-ныг хүртэл хүлээн авч, эцсийн шалгаруулалтыг 2018 оны 5 сарын 11-нд хийнэ.

Оролцох сонирхолтой багш нар info@vetp.mn хаягаар CV-гээ ирүүлнэ үү.