“ Дэлхийн ур чадварын тэмцээн 2019” –д оролцох Монголын багийн МУЖААНЫ мэргэжлийн эксперт багшийн сонгон шалгаруулалт

Дэлхийн ур чадварын 45 дэх удаагийн тэмцээн 2019 онд ОХУ-ын Казань  хотод зохион байгуулагдана. Монгол улс тус тэмцээнд гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, токарь, үсчин гэсэн 8 мэргэжлийн чиглэлээр оролцохоор төлөвлөсөн. Тэмцээний оролцогчдыг дадлагажуулан  мэргэжлийн бэлтгэлийг хангах болон улсаа төлөөлж дэлхийн ур чадварын тэмцээний шүүгч хийх, доорх шаардлагыг хангасан МУЖААНЫ мэргэжлийн эксперт багшийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Үүнд:

  • Мэргэжлийн өндөр ур чадвар, үйлдвэрлэлийн ажлын туршлагатай
  • Үндэсний болон олон улсын мужааны мэргэжлийн тэмцээнд орж байсан болон хамтран зохион байгуулж, шүүгч хийж байсан
  • Дэлхийн ур чадвар тэмцээний оролцогчийг бэлтгэж байсан бол давуу тал болно.
  • Харилцааны өндөр ур чадвартай хүүхэдтэй харилцах ур чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Компьютер, интернет ашиглах чадвартай
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй

Сонгон шалгаруулалтын материалыг 2018 оны 5 сарын 30-ныг хүртэл хүлээн авч, эцсийн шалгаруулалтыг 2018 оны 6 сарын 3-нд хийнэ.

Шаардлага хангасан мэргэжилтэн info@vetp.mn хаягаар CV-гээ ирүүлнэ үү.