Дэлхийн ур чадварын тэмцээний бэлтгэл БНСУ-д

Монгол улсын ХНХЯ, БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Монгол ур чадвар” тэмцээний шилдэг оролцогчид гагнуур-/МСПК/, сантехник /Дундговь МСҮТ/, цахилгааны /УУЭХПК/ мэргэжлийн суралцагчид эксперт багш нарын хамт Солонгос улсад бэлтгэл хийхээр мордож байна.

Монголын баг 2018.9.9-өөс 10.16 хүртэл Hyundai, Samsung зэрэг томоохон аж ахуйн нэгж дээр Солонгос экспертүүдийн удирдлага дор бэлтгэл хийнэ.

Оролцогчдодоо амжилтын дээдийг хүсэн ерөөе!