ОХУ-ын Екатеринбург хотноо энэ сарын 25-27-нд зохион байгуулагдсан “Чемпионат WorldSkills Hi-Tech 2018” тэмцээнд “Монгол ур чадвар-2018” баг цахилгаан, гагнуур болон токарийн мэргэжлийн төрлөөр оролцлоо.

Уг тэмцээн нь нийт 1000 гаруй олон улсын болон Оросын эксперт багш нар болон 600-аад оюутныг хамарсан байна.

Монголын баг Гагнуурын төрөлд ОХУ, Энэтхэг, Казакстан улсын оролцогчидтой өрсөлдсөн бөгөөд эдгээр улсуудын шилдгийг шалгаруулахад нийт авсан оноогоороо Герман-Монголын МСҮТ-ийн оюутан Т.Оюун-Эрдэнэ 2-р байранд шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо.