ГАТТ төслөөр Дорнод МСҮТ дээр ажиллаа

Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-аас Юнитера, Европын холбооны МБС-ыг дэмжих төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Театрчилсан тоглолтоор дамжуулан МБС-ын салбарт жендерийн тэгш байдлын тухай ойлголтыг түгээх” төслийн хүрээнд хэрэгжүүлэлтийн баг Дорнод аймгийн МСҮТ дээр ажиллаад ирлээ. Төслийн хэрэгжүүлэлтийн багт Юнитера, МБСТ-ийн төлөөллөөс гадна жүжигчний ангийн 4 оюутан багтсан ба МСҮТ-ийн суралцагч, багш нартай жендерийн сэдвээр ярилцаж, сургуулийн орчинд жендерийн тэгш эрх зөрчигддөг жишээг жүжигчилсэн тоглолтоор хэрхэн илэрхийлж болох, мөн түүнийг шийдвэрлэх арга замуудыг жүжгээрээ дамжуулан илэрхийлэх үйл ажиллагааг удирдан зохион байгууллаа.

Дорнодын МСҮТ-ийн багш, суралцагчид бидний үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож, дэмжиж байсанд талархал илэрхийлье. Энэхүү жүжигчилсэн тоглолтыг суралцагч, багш нар хамтран хийх ба сургуулийн нэгдсэн арга хэмжээнд дээр бусад багш, суралцагч, удирдлагууддаа тоглож үзүүлэх юм.