ГАТТ төслийн 2 дахь шат амжилттай хэрэгжиж эхэллээ.

МБСТ ТББ, Юнитерра Монголтой хамтран Европын холбооны МБССД-1 төслийн санхүүжилттэйгээр Монголын МБС-ын орчинд буй жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг арилгах үндсэн зорилготой “Театрчилсан тоглолтоор жендерийн тухай мэдлэг ойлголтыг түгээх” (ГАТТ төсөл гэх) төслийн 1-р шатыг 2017 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгууллаа.

Энэ оны 11-р сарын 17-ноос 12-р сарын 01-ны хооронд “Техник Технологийн Дээд Сургууль” болон “Барилгын Политехник Коллеж” дээр 250 гаруй оюутан, багш, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүдийг хамруулан 2 дах шатаа амжилттайгаар зохион байгуулж эхлэв. 2-р шатанд хот, хөдөө орон нутгийн нийт 9 МБС-ын сургууль, политехник коллежийг хамруулан жендерийн тэгш байдлын ойлголтыг өгөх энэхүү сургалт семинарыг явуулахаар төлөвлөж байна.

Энэ удаа төсөлтэй холбогдох гарын авлага, төслийн танилцуулга видеог сургуулийн захиргаанд мөн хүлээлгэн өгч байгаа бөгөөд ингэснээр эдгээр сургуулиуд өөрсдөө бие даан төслийг хэрэгжүүлэх боломжтой болно.

Барилгын Политехник Коллеж дээр зохион байгуулсан семинарын видеог доорх холбоосоор үзнэ үү.

https://drive.google.com/open?id=1yQuIS9Ka4lhzXBIeNpIkjjrO5dS4ntS7