ГАТТ төслийн 2 дахь шат амжилттайгаар барианд ороход бэлэн боллоо.

МБСТ ТББ, Юнитерра Монголтой хамтран Европын холбооны ТМБССД-1 төслийн санхүүжилттэйгээр МБС-ын байгууллагууд дахь жендерийн тэгш бус, ялгавартай байдлыг арилгах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангуулах зорилготой “Театрчилсан тоглолтоор жендерийн тухай мэдлэг ойлголтыг түгээх” (ГАТТ төсөл гэх) төслийн 2-р шатыг 2017 оны 11-р сарын 14-нөөс албан ёсоор эхлүүлсэн.

2017 оны 11-р сарын 17-ноос энэ оны 5-р сарын 01-ны хооронд “Техник Технологийн Дээд Сургууль”,“Барилгын Политехник Коллеж”, “Барилгын Технологийн Коллеж”, “Хүнс, Технологийн Политехник Коллеж”, “Өмнөговь Политехник Коллеж”, “Налайх МСҮТ”, “Баян-Өлгий аймаг дахь МСҮТ” болон “Дархан МСҮТ” зэрэг 8 МБС-ын сургуулиуд дээр 560 гаруй оюутан, багш, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүдийг хамруулан амжилттайгаар хэрэгжиж байна.

Оролцогчид жендерийн тэгш байдлын ойлголтыг өгөх энэхүү сургалт семинарын үр өгөөж, ашиг тусыг цохон тэмдэглэж байсан бөгөөд дараагийн шатыг тэсэн ядан хүлээж байгаагаа ч илэрхийлэв.

Одоогийн байдлаар төслийн 3-р шатыг эхлүүлэхээр хэлэлцэж байна.