“ГАГНУУРЧДЫН УР ЧАДВАР-2019” мэргэжлийн тэмцээн“ГАГНУУРЧДЫН УР ЧАДВАР-2019” мэргэжлийн тэмцээн

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс 2019 оны 05 дугаар сарын 03-06-ны хооронд “ГАГНУУРЧДЫН УР ЧАДВАР-2019” мэргэжлийн тэмцээнийг Герман-Монголын МСҮТ дээр зохион байгуулна.

Тэмцээний зорилго:

Дэлхийн ур чадварын тэмцээн-2019-т оролцох шилдэг оролцогч Т.Оюун-Эрдэнийн гагнуурын ур чадварыг ахиулах, хурцлах, өрсөлдөх чадамжийг нь дээшлүүлэхэд энэ тэмцээний үндсэн зорилго оршино.
Тэмцээн “Монгол ур чадвар-2015, 2017, 2019”-ийн шилдэг оролцогчид болох Л.Ганцоож, Ж.Жанлав-Ойдов, Д.Нямрагчаа, Т.Оюун-Эрдэнэ, Э.Уужимсэтгэлт нарын хооронд өрнөнө.

Энэхүү гагнуурын мэргэжлийн тэмцээнийг Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын байгууллагууд болох МСҮТ болон коллежүүдийн багш нар суралцагсдыг ирж үзэж, туршлага судлахыг уриалж байна.