Бидний үйлчилгээ

МБСТ нь төрөл салбар бүрийн олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг тул маш өргөн хүрээгээр үйлчилгээ үзүүлэх боломжтой. Бидний үйлчлүүлэгчдийн дунд Монгол Улсын Засгийн Газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, GOPA зөвлөх компани зэрэг байгууллагууд орно.

Бид түнш байгууллагуудынхаа хэрэгцээг хангах зорилгоор 16 мэргэжилтнээс бүрдэх Экспертийн сан байгуулсан. Манай мэргэжилтнүүд дараах чиглэлээр мэргэшсэн олон жилийн туршлагатай:

  • Стандарт боловсруулах
  • Хөтөлбөр боловсруулах
  • Сургалтын материал боловсруулах
  • МБСБ-ын удирдах ажилтнууд, захиргааны ажилтнуудын чадавх бэхжүүлэх
  • Чадамжид суурилсан үнэлгээ
  • МБСБ-ын багшийн сургалт
  • МБСБ болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх
  • МБС-ын үнэлэмж, мэдлэгийг дээшлүүлэх
  • Хяналт, үнэлгээ
  • Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо
  • МБС-ын салбарын санхүүжилт, санхүүжүүлэлт
  • Хөдөлмөрийн зах зээл, боловсрол, МБС-ын салбарын судалгаа шинжилгээний ажлууд
  • МБС-ын тухай хууль болон бусад холбогдох хууль журамд бодлогын зөвлөмж өгөх
  • Төсөл боловсруулах, төслийн хяналт, үнэлгээ
  • Гэрчилгээжүүлэлт, магадлан итгэмжлэл, аттестатчилал
  • Арга зүй

Түүнчлэн манай мэргэжилтнүүд Англи, Орос, Солонгос, Малайз, Индонез, Монгол, Тамил хэлний мэдлэг, тендерийн санал бичих, үйл ажиллагаа хөтлөх удирдах, тайлан бичих, логистик хариуцах, МБС-ын албан баримт бичгийн орчуулга хийх техник ур чадваруудыг эзэмшсэн.

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.