Бидний хамтран ажилладаг байгууллагууд

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Монгол улсын МБС-ын салбарын удирдлагыг хэрэгжүүлэх төрийн дээд байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам юм. МБСТ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын хэлтэстэй тогтмол харилцаатай ажилладаг билээ. Бид цаашид Засгийн газрыг мэдлэг мэдээллийн эх үүсвэрээр хангаж, Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахаар зорьж байна.

Европын Xолбооны “Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1”

Европын холбооноос Монгол улсын МБС-ын салбарт хэрэгжүүлж байгаа хөгжлийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь Мэргэшлийн түвшний үндэсний хүрээг бүрдүүлэх орчныг бий болгох. Үүнд МБСТ Европын холбооны төсөлтэй олон чиглэлээр хамтран ажиллаж байгаагийн дунд Донор байгууллагуудын уялдааг хангах асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Европын Xолбооны “Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-2”

Монголын хөдөө орон нутгийн эдийн засаг болон ажил эрхлэлтийг хөгжүүлэхэд хэрэгцээтэй байгаа ‘шилдэг туршлагууд’-ыг, ялангуяa хүнсний ногоо, мал аж ахуйн салбар - тэдгээрийн нэмүү өртгийн сүлжээ болон сүлжмэл/нэхмэлийн салбарт олж тогтоох, түгээн дэлгэрүүлэхэд оролцогч талуудыг үндэсний болон бүс, орон нутгийн түвшинд дэмжихэд оршино.

Европын Xолбооны “Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх төcөл"

Ажлын байрны чанар, хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагааг<br /> сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогын орчныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

Азийн Xөгжлийн Банкийн "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"

Хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсролын тогтолцоог бүрдүүлсэнээр МБСБ-ыг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.

Uniterra Program

Хамтран ажилладаг түнш байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, тогтвортой,<br /> иж бүрэн өөрчлөлтийг хөхиүлэн дэмжих зорилтын хүрээнд Монгол улсад Ноос ноолуур ба барилгын дэд салбарт амьдралын боломж хязгаарлагдмал залуучууд, эмэгтэйчүүдэд илүү боломж бололцоо олгох.

Монголын Бизнес Зөвлөл (МБЗ)

Монголын бизнес зөвлөл бол Монголд тэргүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо. МБЗ-ийн зорилго нь Монгол улсад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Үүний тулд МБЗ гишүүдийнхээ дунд мэдээлэл солилцох, харилцаа үүсгэх үйл ажиллагаанууд, зохих салбаруудын ажлын хэсгийн хуралдаануудыг зохион байгуулж гишүүдийнхээ байр суурийг дэмждэг. Бид МБЗ-тэй хувийн хэвшлийн салбарын ажиллах хүчний хэрэгцээг илэрхийлэх, Монголын МБС-ын салбарт аж үйлдвэрийн манлайллыг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.

Нью Медиа Групп

Нью Медиа Групп нь Монгол улсад тэргүүлэх мэдээлэл технологийн күйлчилгээ үзүүлэгч компани бөгөөд Оюу Толгой ХХК, Худалдаа хөгжлийн банк, ЭмСиЭс ХХК зэрэг томоохон үйлчлүүлэгчтэй. Нью Медиа Групп нь хүн төвтэй бизнес эрхлэгч компани бид дижитал шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллахдаа таатай байдаг.

Гэр Түү Гэр

GER to GER олон улсын аялагчдыг хүнмүүнлэг хандлагаар өөр орны соёл, газар зүйтэй танилцах мэргэжлийн түвшний сургалтанд хамруулж, угсатаан зүйн судлаач, соёл хүмүүнлэгийн элч, нийгэм эдийн загсийн хөжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог. Бид Ger to Ger-тэй мэдээлэл, бүтээл, туршлага, Монголын хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийг салбарын талаар санал бодлоо солилцох, шаардлагатай бөгөөд бололцоотой үед үйл ажиллагаагаа нэгтгэн уялдуулах чиглэлээр хамтран ажилладаг.

Дэлхийн зөн ОУБ

Дэлхийн зөн байгууллага нь анх Боб Пийрс гэдэг хүний энэрэнгүй үйлсээр эхэлсэн түүхтэй. Монгол улсад 1995 онд өөрийн суурин төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Бид Дэлхийн зөн ОУБ-тай хүн амын боловсрол, тогтвортой байгаль орчин, эмэгтэй хүүхдэд адил, тэгш эрх олгох чиглэлээрх хамтран ажилладаг.

Интернэйшнл Техникал Коллеж

Интернэйшнл Техникал Коллеж нь 2012 оны 5 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус коллежтой бид техник, мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны сургалтын чиглэлээр хамтран ажилладаг.

Монголын Уул Уурхайн Корпораци

Монголын уул уурхайн корпораци нь өндөр чанарын кокосжсон нүүрсний үйлдвэрлэл, экспортыг хариуцан явуулдаг байгууллага билээ. Бид энэхүү байгууллагатай хүний нөөц, уул уурхайн салбарын сургалтын хөтөлбөр, материал, донор байгууллагын уялдаа холбоог хангах чиглэлээр хамтран ажилладаг.

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.