Үйл ажиллагаа

  • 01/2017

    Монгол Ур Чадвар улсын уралдаан шилдэгүүдээ шалгарууллаа

    Монгол ур чадвар тэмцээн нь МСҮТ, коллежийн суралцагч, төгсөгчдийн дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ба уг тэмцээнийг харъяа мэргэжлийн холбоод идэвх зүтгэл гарган зохион байгуулсаар ирсэн. Энэ жил нийт 6 мэргэжлээр явагдсан уг уралдаан эхний шатанд шилдэг 6 оролцогчийг шалгаруулж, 2017 оны 1 дүгээр сарын 18-19-ний хооронд Улаанбаатар болон Дархан хотноо болсон нийт 5 эргэжлийн Монгол Ур Чадвар 2-р шатний тэмцээн мэргэжил тус бүрээс 2 оролцогчийг шилдгийн шилдэгээр шалгарууллаа.

    “Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо” ажлын хэсгийн уулзалт

    “Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо” ажлын хэсгийн 2 дахь удаагийн уулзалт 2017 оны 1 сарын 16-ны Даваа гарагт Скай Плаза Бизнес Төвийн Хурлын “А” өрөөнд болж өнгөрлөө.
    Уулзалтын үр дүн:
    • Хэлэлцүүлэх баримт бичгүүдийн талаар санал, хүсэлт авсан (бодлогын баримт бичиг боловсруулахаас өмнө авч хэлэлцэх)
    • МТҮТ-ны хэв шинжийн талаар санал, хүсэлт авсан
    • Дараагийн ажлын хэсгийн уулзалтыг товлов.

  • 12/2016

    Төслийн багийн чадавхи бэхжүүлэх уулзалт

    Хөдөлмөр болон МБС-ын салбарт үйл ажиллагаа явуулж хэрэгжиж байгаа төслийн багуудыг хамруулан цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Төслийн багийн чадавхи бэхжүүлэх уулзалтыг өргөн хүрээтэй зохион байгуулж төслийн багийн гишүүд болон ХНЧХ, агентлаг, үнэлгээний төвийн төлөөллүүд нийт 54 хүн оролцлоо

  • 12/2016

    Мэргэшлийг батлах тухай сургалт, уулзалт

    ЕХ-ны МБССД-1 төслөөс санаачлан Скай Плаза Бизнес Төвийн Хурлын “А” өрөөнд зохион байгуулсан бөгөөд ХНХЯ, агентлаг, төслүүд, МБСТ, Үнэлгээний төв, БАЗТ, БМИҮЗ зэрэг байгууллагуудын 22 төлөлөөл оролцож, МУ-ын МТҮТ-ны загвар, үндсэн агуулгын танилцуулга, багийн ажлын танилцуулга хийж, дүгнэв

  • 12/2016

    “Мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоо” ажлын хэсгийн эхний уулзалт

    ХНХЯ, агентлаг, төслүүд, МБСТ, Үнэлгээний төв, ОТ ХХК, БМИҮЗ, ТМБСХолбоо зэрэг байгууллагуудын 22 төлөлөөл оролцож чадамжийн кодчилол, МТҮТ-ны өнөөгийн байдал, бодлогын баримт бичгийн танилцуулга, дээд боловсролын МТҮТ гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж дараагийн уулзалтыг товлов

  • 12/2016

    Чанарын баталгаажилтын ажлын хэсгийн эхний уулзалт

    ХНХЯ, агентлаг, төслүүд, МБСТ, Үнэлгээний төв, БМИҮЗ, ТМБСХолбоо зэрэг байгууллагуудын 23 төлөлөөл оролцож ЧБ-ын үндсэн бүрэлдэхүүний танилцуулга, ЧБ-ын асуудал хариуцсан захиргааны байгууллагын үүрэг роль, өнөөгийн байдал, бэрхшээлүүд, мэргэшлийн бүтэц агуулгыг баталгаажуулах, баталгаажуулалтын үе шат, үр дүнгийн талаар хэлэлцэж, багийн ажил, хэлэлцүүлэг өрнүүлэв.

  • 11/2016

    “Ажил мэргэжлийн лавлах, МБС-ын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах” ажлын хэсгийн эхний уулзалт

    ажил мэргэжлийн лавлах (АМЛ), чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах асуудлаар ХНХЯ-ны баримталж буй бодлого, зорилтууд. төслийн багуудын АМЛ, хөтөлбөр боловсруулсан туршлагуудаас хуваалцаж, энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

  • 11/2016

    8 дахь удаагийн Төслийн ахлагч нарын семинар

    Энэ удаагийн уулзалтыг Uniterra хөтөлбөр удирдаж МБСТ хамтран зохион байгуулсан бөгөөд Uniterra хөтөлбөрийн Зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулж, түнш байгууллагууд хамтын ажиллагааны саналууд солилцов

  • 10/2016

    7 дахь удаагийн Төслийн ахлагч нарын семинар

    Энэ удаад Төслийн удирдагч нарын уулзалтыг семинар байдлаар илүү өргөн хүрээтэй зохион байгуулж, Дундговь аймгийн МСҮТ болон Даланзадгад сумын Политехник коллеж дээр зочлон төслүүдийн хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнтэй танилцаж цаашид хөдөлмөр, МБС-ын салбарын төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн МУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа оролцож, салбарын бүтэц, үйл ажиллагаа, стратеги зорилтууд, МБС-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, яамны зүгээс төслүүдтэй хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээлэл, цаашид хамтран ажиллах чиглэл боломжуудыг хэлэлцэв.

  • 10/2016

    Монголын багш нарын 50 дахь өдөр

    Монголын багш нарын 50 дахь өдрийн хүрээнд МБС-ын салбарын нэг тулгын чулуу болсон багш нарын хөдөлмөр, бүтээлээ дүгнэн хэлэлцэх, тэмдэглэх өдөр 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болж өндөрлөлөө. МБС Түншлэл ТББ ахмад багш нарын 5 төлөөлөлд мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд хувь нэмрээ оруулсныг нь үнэлэн, хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн шагналаар урамшууллаа

  • 05/2016

    Чанарын баталгаажуулалтын удирдлагын тогтолцооны загварын талаархи хэлэлцүүлэг

    Хөдөлмөрийн яам, Европын холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 (МБССДТ-1 төсөл) болон МБСТ ТББ хамтран “МБС-ын салбарын Чанарын баталгаажуулалтын удирдлагын тогтолцооны загвар”-ыг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг 2016 оны 5 дугаар сар 10-ны өдөр Хөдөлмөрийн яамны хурлын танхимд зохион байгуулж ХЯ, БСШУЯ, Боловсролын магадлан итгэжмлэлийн үндэсний төв, Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын баг, Техник мэргэжлийн сургуулиудын холбоо, Техник мэргэжлийн боловсролын хөгжлийн ассоциаци, МБС Түншлэл ТББ болон холбогдох төслүүд, сургуулиудын төлөөлөл зэрэг 20 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга Б.Алтанжаргал нээж үг хэлэн, мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ ОУ-ын туршлагуудын талаар, урьд нь хэд хэдэн удаа зохион байгуулагдсан техникийн ажлын хэсгийн уулзалтаас гарсан дүгнэлтүүдийг танилцуулав. Мөн Европын холбооны Чанарын баталгаажуулалтын байгууллагын ажилтан, МБССДТ-1 төслийн зөвлөх хатагтай Жен МкКабэ болон зөвлөх Жорж Колат мэдээлэл хийсэн.
    Уулзалт хэлэлцүүлэг өрнөн оролцогчид санал дэвшүүлсний эцэст Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга Б.Алтанжаргал Монгол Улсын МБС-ын чанарын баталгаажуулалтын тогтолцооны загвар, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулах ба уг төлөвлөгөөний хэрэгжилтэд МБС-ын салбарт хэрэгжиж буй төслүүдийг үйл ажиллагааг зохистой уялдуулах болно гэж хэлэв.

  • 05/2016

    5 дахь удаагийн Багийн ахлагч нарын хурал

    2016 оны 5-р сарын 30-ны өдрийн 14:30-16:30 цагийн хооронд 5 дахь удаагийн Багийн ахлагч нарын хурлыг НҮБХАС-ийн ажлын байрны Хурлын өрөөнд зохион байгуулж, МБС-ын салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн одоогийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, НҮБХАС-гийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга, тэр дундаа МБСБ-аар дамжиж залуучуудын хөгжлийг дэмжих, амьдрах ухааны боловсрол олгох асуудлаар мэдээлэл өгч, МБС-ын салбарт хэрэгжиж байгаа бусад төслүүдтэй хамтран ажиллах боломжит чиглэлүүдийг хэлэлцэв. Тус уулзалтанд НҮБХАС-ийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр, ГОУХАН-ийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн болосрол сургалтын төсөл, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр Эрхлэх Ур Чадварыг Дээшлүүлэх Төсөл, ШХА-ийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Европын холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 ба 2, Австралийн Гадаад хэрэг худалдааны яам, Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл ТББ-ын төлөөллүүд оролцов.

  • 04/2016

    Багийн ахлагч нарын 4 дэхь уулзалт

    Багийн ахлагч нарын 4 дэхь уулзалтыг 2016 оны 4-р сарын 21-нд зохион байгуулсан бөгөөд ГОУХАН-ийн Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан МБС төсөл, ШХА-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл, Европын холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 (МБССДТ-1 төсөл), МБССД-2 төсөл, МБСТ ТББ, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны төлөөлөл болох багийн ахлагч нар Мэргэшлийн түвшний үндэсний хүрээ, Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөл, салбар зөвлөлийн талаархи асуудлуудыг хэлэлцлээ.

  • 04/2016

    Хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт

    Хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт 2016 оны 4-р сарын 18-ны 09:30-14:00 цагийн хооронд Туушин зочид буудлын 4 давхрын Сүлд өргөөнд зохион байгуулагдав. Тус уулзалтаар МБС-ын бодлого, стратегитэй уялдсан нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, Хөдөлмөрийн яамны Төслийн нэгдсэн албыг дэмжиж, МБС болон боловсролын салбарын түншлэлийг үр өгөөжтэй зохицуулах санааг хэлэлцэв. Хөгжлийн түнш байгууллагуудын уулзалтыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээж үг хэлсэн ба Хөдөлмөрийн яамны Төслийн нэгдсэн албаны дарга Оргил даргалсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Сангийн яам, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч агентлаг олон улсын байгууллагууд, аж үйлдвэрийн салбарын төлөөлөл болсон 40 гаруй хүн оролцсон.Тус хурлын зохион байгуулалтанд МБСТ ТББ хэлэлцэх асуудлын төслийг боловсруулах, зочдыг урих, утсаар холблгдож хуралд оролцох эсэхийг тодруулах, ирц бүртгэлийг хийх, логистик ажлуудыг хариуцаж цайны завсарлага, өдрийн хоол, орчуулгын тоног төхөөрөмж, орчуулагч, оролцогчдын нэр суудлыг зохино байгуулах үүрэгтэй оролцсон.
    Хурлын үеэр МБСТ ТББ-ын зохион байгуулсан үйл ажиллагааны зохион байгуулалт цаашид хэлэлцвэл зохих асуудлуудын талаар асуулга судалгаа авсан. Оролцогчдын зүгээс хурлын зохион байгуулалтын 100% маш сайн байсан гэж дүгнэсэн бөгөөд түнш байгууллагуудад хэрэгцээтэй мэдээллийг хүргэж чадсан гэж 85% үзэв. Гэвч хурлын бүх илтгэлийг гарын авлагаар олгоогүй хэлэлцүүлэгт илүү цаг хэрэгтэй байсан гэж хариулсан. Түүнчлэн цаашид хэлэлцвэл зохих асуудлуудын талаар дараах саналыг өгөв: сэдэвчилсэн уулзалтуудыг үр өгөөжтэй зохион байгуулах, МБС-ын бодлого стратеги (одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр төслүүд) (тодорхой бодлого стратегийн дагуу төслийн зорилт, хамрах хүрээг тогтоож), төслүүдийн талаар товч танилцуулга эсвэл одоо хийгдэж буй ажлуудын товч танилцуулга, МБС-ын салбарын SWAP шинжилгээ, МБС-ын шинэ стратегийн талаар мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үчлилгээний чиглэлээр төслүүдийн хийж буй ажил, Монгол Улсын Засгийн газар болон донор орнуудын хамтран МБС-ын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт, боловсролын салбарын (дээд боловсрол, сургуулийн өмнөх боловсрол г.м) бусад төслүүдтэй хэрхэн улядуулах боломж, хүний эрх г.м МБС-ын сургалтын үр дүнд нөлөөөх хүчин зүйлс.

  • 04/2016

    МБС-ын салбарын чанарын баталгаажилтын ажлын хэсгийн 2 дахь удаагийн уулзалт

     Чанарын баталгаажуулалтын ажлын хэсгийн уулзалт
    МБС-ын салбарын чанарын баталгаажилтын ажлын хэсгийн 2 дахь удаагийн уулзалтыг 4-р сарын 27-ны 09:00-3:00 цагийн хооронд Чингис зочид буудлын VIP өрөөнд зохион байгуулж Хөдөлмөрийн яамны МБС БЗГ, БСШУЯ, Европын ХолбооныМБССДТ-1, МБССДТ-2 төслүүд, ТМСА, МБСТ ТББ, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл, , NCIA, NEAC, IET, IFT, CPC үэрэг байгууллагын 20 гаруй төлөөлөгч оролцлоо. Уулзалтын дүнд магадлан итгэмжлэл, МБСБ-уудын тусгай зөвшөөрөл, мэргэшлийг баталгаажуулж аттестатчилах, сурах болон заах асуудлаар зөвлөмжийг гаргаж оролцогчдод хүргүүлэв.

  • 04/2016

    “МБС-ын салбарын чанарын баталгаажжлалтын тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь” семинар

    Чанарын баталгаажуулалтын тогтолцоонд дэмжлэг үзүүлэх семинар
    Хөдөлмөрийн яам, Европын холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 (МБССДТ-1 төсөл) болон МБСТ ТББ хамтран “МБС-ын салбарын чанарын баталгаажжлалтын тогтолцоонд дэмжлэг үзүүлэх нь” семинарыг 2016 оны 4 дүгээр сар 20-ны өдөр зохион байгуулж ХЯ, БСШУЯ, Боловсролын магадлан итгэжмлэлийн үндэсний төв, Техник мэргэжлийн сургуулиудын холбоо, холбогдох төслүүд болон сургуулиудын төлөөлөл зэрэг 20 гаруй хүн оролцлоо.
    МБС-ын салбарын чанарын баталгаажилтын ажлын хэсгийн уулзалтуудын дүнд салбарын Чанарын баталгаагжилтын удирдлагын тогтолцооны зураглалыг гаргаж, орлцогч талуудаар хэлэлэцүүлэх юм. Сайжруулсан тогтолцооны агуулга тус бүрээр үйл ажиллагаануудыг төлөвлөсөн бөгөөд 5-р сарын 10-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хөдөлмөрийн яамнаас МБС-ын салбарын Чанарын баталгаагжилтын удирдлагын тогтолцоог батлуулна. Семинарын үеэр Европын холбооны Чанарын баталгаажуулалтын байгууллагын ажилтан, МБССДТ-1 төслийн зөвлөх хатагтай Жен МкКабэ, ХЯ-ны МБСБЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, МБСТ ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Тунгалаг, Сингапурын Темасек сангийн төслийн зохицуулагч асан Б.Нандинчимэг нар илтгэл танилцуулга хийн, бүлгээр ажиллан хэлэлцүүлэг хийж санал дэвшүүллээ.

  • 04/2016

    ‘’Чадамжийг мэргэшлийн түвшин, гүйцэтгэлд уялдуулах нь” сэдэвт сургалт семинар

    2016 оны 4-р сарын 28-ны өдрийн 09:30-17:30 цагийн хооронд ‘’Чадамжийг мэргэшлийн түвшин, гүйцэтгэлд уялдуулах нь” сэдэвт сургалт семинар Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны хурлын өрөөнд зохион байгуулагдсан. Семинарын үеэр Мэргэшлийн хүрээний үндэсний түвшингийн баримт бичигт оруулах нэмэлт өөрчлөлт, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоо, ажлын байрны үнэлгээ хийх олон улсын туршлага, мэргэжлийн бүлэг, ангилал гэсэн асуудлуудаар Европын Холбооны МБССДТ-1 төсөл итгэл тавьсан.

  • 03/2016

    Багийн ахлагч нарын 3 дахь удаагийн уулзалт

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй төслүүдийн Багийн ахлагч нарын 3 дахь удаагийн уулзалт 2016 оны 3-р сарын 16-нд ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн байран дээр зохион байгууллаа. Тус хуралд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Монгол-Солонгосын Техникийн коллежийн чадавхийг бэхжүүлэх” төсөл, Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 (МБССДТ-1), МБССДТөсөл-2, ГОУХАН-ийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төсөл, ШХА-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, НҮБХАХС, АХБ-ны Хөдөлмөр Эрхлэх Ур Чадварыг Дээшлүүлэх Төсөл, МБСТ ТББ-ын Багийн ахлагч төлөөлөгч нар оролцсон. Оролцогчид тус уулзалтаар ГОУХАН-ийн АМСТСМБС төслийн үр дүнгийн матрицтай танилцаж, “Ажил мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах” асуудлаар төслүүдийн хийж гүйцэтгэсэн ажлууд цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн ба МАЗҮТ-ийн талаар төсөл хөтөлбөрүүдийн зүгээс санал бодол солилцов.

  • 03/2016

    Хөгжлийн түнш байгууллагуудын техникийн уулзалт

    2016 оны 3-р сарын 14-ний өдөр МБСТ ТББ Европын Холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл МБССДТ-1-ийн хооронд “Монгол Улсын МБС-ын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн матрицыг шинээр боловсруулах замаар Хөдөлмөрийн яамны тусдамжийн хөрөнгийн удирдлага, зохицуулалтын тогтолцоог хөгжүүлж хэрэгжүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан.
    Ажлын удирдажийн дагуу МБСТ ТББ Хөдөлмөрийн яамны Нэгдсэн төслийн албанд Монгол Улсын хөдөлмөр болон МБС-ын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн матрицыг шинээр боловсруулахад туслалцаа үзүүлж, донор байгууллагуудын зураглалыг МТҮХ, чанарын баталгаажилт удирдлага (үүнд үнэлгээ, аттестатчилал орно), чадавх бүрдүүлэх (МБСБ-ууд/МБС-ын БЗГ/БАЗТ-үүд), Багшийн хөгжил/сургалт, Сургалтын хөтөлбөр боловсруулах (ЧСС/сургалтын хөтөлбөр боловсруулах), ухуулга сурталчилгаа, харилцаа холбоо, нийгмийн түншлэл, үзэмжийг дэмжих хөтөлбөрүүд (Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох) судалгаа шинжилгээ (Тоо мэдээлэл/судалгааны ажлууд/шилдэг туршлагууд) гэх мэтээр сэдэвчлэн боловсруулав. Энэхүү ажлын хүрээнд МБСТ ТББ 3-р сарын 23-нд Хөгжлийн түнш байгууллагуудын техникийн уулзалтыг Хөдөлмөрийн яамны Хурлын танхимд зохион байгуулж МБСТ ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Тунгалаг итгэл тавин оролцогч төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөлд мэдээлэл ирүүлэх маягтуудын төслийг танилцуулав. Уулзалтын зохион байгуулалтанд МБСТ ТББ ороцогчдод мэдээл хүргүүлэх, оролцох боломжтой эсэх хариу авч, ирц бүртгэлийг хийсэн. зарим хөтөлбөр төслүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө эцэслэн батлагдаагүй байсан тул 4-р сарын 14-ний байдлаар мэдээлэл ирүүлсэн төслүүдийн нэгтгэлийг хийж, Хөдөлмөрийн яамны Нэгдсэн төслийн алба болон 4-р сарын 18-нд Хөгжлийн түнш байгууллагуудын уулзалтын үеэр оролцогчдод танилцуулав. .

  • 02/2016

    МБСТ “Ажил, мэргэжлийн мэдээллийн систем”-ийг боловсруулав

    Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүүхэд, залууст мэргэжлээ зөв сонгох болон ажилгүй иргэдэд ажил хайхад туслах зорилготой “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв”-ийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв дээр нээж тууз хайчлах ёслол боллоо. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын төлөөлөл, мөн ажил олгогчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл тус арга хэмжээнд оролцсон юм. Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, ГОУХАН болон Мэргэжлийн боловсрол, сургалт-Түншлэл ТББ хамтран Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдыг мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой бүтээсэн www.mergejil.mn цахим хуудсыг нээж танилцууллаа.

  • 01/2016

    Удирдах ажилтны зөвлөлгөөн

    Хөдөлмөрийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн 2016 оны 1 дүгээр сарын 15-16 өдрүүдэд болж яам болон харьяа газрын удирдлагууд, нийслэл, дүүрэг, аймгуудын Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн захирлууд зэрэг 80 гаруй хүн оролцлоо. Уг зөвлөлгөөний үеэр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллеж, Монгол-Солонгосын политехник коллеж, Барилгын политехник коллеж хамтран оюутан сурагчдынхаа бүтээлийн үзэсгэлэнг гаргасан юм. Үзэсгэлэнг нээж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан үг хэлэн бэлтгэж буй мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг сонирхуулсан сургуулийнханд баяр хүргэлээ.

  • 01/2016

    МБС-ын салбарын чанарын баталгаажилтын систем боловсруулах тухай хэлэлцүүлэг

    Хөдөлмөрийн яам, Европын холбооны МБССДТ-1 болон Мэргэжлийн боловсрол, сургалт-Түншлэл ТББ хамтран Мэргэжлийн боловрол, сургалтын чанарын баталгаажуултын системийг боловсруулах тухай хэлэлцүүлгийг 2016 оны 01-р сарын 26-ны өдөр зохион байгуулав. Хөдөлмөрийн яамны хурлын танхимд болсон тус үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар, БСШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, МБСТ ТББ, Европын холбооны МБССД төсөл-1, Техник мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн ассоциоци, болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төлөөлөл 30 орчим хүн оролцов.

  • 12/2015

    Монгол улсын МБС-ын салбарын чанарын баталгаажилтын систем бүрдүүлэх ажлын хүрээнд хийгдсэн хэлэлцүүлэг

    Монгол улсын Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ, Европын Холбооны “Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1”–ээс хамтран сайжруулан боловсруулсан байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг "Шинэ мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага"-ыг хэлэлцүүлэх; сайжруулан боловсруулсан "Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад тавигдах шаардлага"-ыг хэлэлцүүлэх; МБС-ын ангилал өөрчлөхөд тавигдах шаардлагын төслийг хэлэлцүүүлэх” уулзалтыг 2015 оны 12-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Барилгын Политехник Коллеж дээр зохион байгуулав. Хэлэлцүүлгийн үеэр дээрх харилцааг зохицуулдаг хууль, дүрэм, журмын өөрчлөлтөд оруулах саналаа ажлын хэсэг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Оролцогчид чанарын баталгаажилтийн асуудлаар салбарын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудал болон өөрийн сургууль, бүсийн тухайд тулгарч байгаа асуудлыг дэвшүүлэн санал бодлоо илэрхийлж уулзалт хэлэлцүүлэг хийж тэдний санал бодлыг сонсож байгаад талархалаа илэрхийлж байлаа. Уулзалт хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг журмыг шинэчлэх агуулгад тусгах талаар ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллахаар шийдвэрлэв.

  • 12/2015

    “МБС-ын байгууллагад тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийн хуралдаан

    2015 оны 12-р сарын 3-ны өдөр Хөдөлмөрийн яамны хурлын танхимд “МБС-ын байгууллагад тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулж, Монгол улсын Хөдөлмөрийн яамны МБСБЗГ, БСШУЯ-ны СБТГ, МБСТ ТББ, ЕХ-ны МБССД төсөл, Техник Технологийн Дээд Сургууль, Барилга Технологийн Коллеж, Техник Мэргэжлийн Боловсролын Хөгжлийн Ассоциаци, Налайх МСҮТ, Төвийн БАЗТ, УБ-ын БАЗТ-ийн нийт 16 төлөөлөл оролцов. Хуралдааныг МБСТ ТББ-ын Гүйцэтгэх захирал хатагтай Ч.Тунгалаг хөтөлж, Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын Мэргэжилтэн хатагтай Б.Болор-Эрдэнэ нээж үг хэлсэн бөгөөд Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын чанарын баталгаажилтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон ярилцах, МБС-ын салбарын чанарын баталгаажилтын талаарх судалгааны дүнг танилцуулах, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулах үндэслэл, чиглэлийг тодорхойлох асуудлаар оролцогч талууд санал зөвлөмжөө хуваалцаж, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэв. Уулзалтын үр дүнд МБС-ын байгууллагад тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулах” сэдвээр цаашид ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон бөгөөд ХЯ-ны МБСБЗГ-ын Ахлах мэргэжилтэн Р.Эрдэнэтуяа, МБСБЗГ-ын мэргэжилтэн Б.Болор-Эрдэнэ, ТМБАХ-ын Тэргүүн Б.Мишигжав, БСШУЯ-ны СБТГ-ын Ахлах мэргэжилтэн Д.Баяр, МБСТ ТББ-ын Гүйцэтгэх захирал Ч.Тунгалаг нар хариуцан ажиллаж, үр дүнгээ дараагийн хэлэлцүүлгүүдийн үеэр танилцуулах шийдвэр гарав.

  • 11/2015

    "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" уулзалт

    Хөдөлмөрийн яам болон Мэргэжлийн боловсрол, сургалт-Түншлэл ТББ хамтран "Хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа" уулзалтыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, ноён Г.Баярсайхан нээлтийн үг хэлж, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, газар, хэлтсийн дарга нар, зарим Элчин сайдын яамдын төлөөлөгчид, салбарын донор байгууллагын удирдлагууд зэрэг нийт 40 гаруй хүн оролцсон. Мөн Хөдөлмөрийн яамны шинээр байгуулагдсан "Төслийн нэгж" танилцуулга хийн, цаашид салбарын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан.

  • 10/2015

    “Мэргэжлийн боловсрол, сургалтын статистик мэдээ боловсруулах арга зүй” бүсчилсэн сургалт

    Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтын нийт байгууллагуудын статистик мэдээлэл хариуцсан ажилнуудад зориулсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын статистик мэдээ боловсруулах арга зүй” бүсчилсэн сургалтыг Европын холбооны МБСДТ-1 төслийн санхүүжилтээр Мэргэжлийн боловсрол сургалт-Түншлэл төрийн бус байгуулагатай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Бүсийн арга зүйн төвүүд дээр зохион байгуулав. Хөдөлмөрийн салбарын статистикийн нэг бүрэлдэхүүн болох Мэргэжлийн боловсрол, сургалтын статистик нь улсын албан ёсны болон захиргааны статистикийн 15 мэдээтэй ба түүнийг Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газар жил бүр графикт хугацаанд нь үйл ажиллагаа явуулж буй нийт мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас авч нэгтгэн Үндэсний статистикийн хороонд хүргүүлж ажилладаг.
    Сургалтаар мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын статистик мэдээлэл хариуцсан ажилтнууд сургуулийнхаа статистикийн мэдээг үнэн, зөв бодиттой гаргах арга зүй болон програмын хэрэглээнд суралцаж, сургуулийнхаа тус хичээлийн жилийн статистик мэдээг боловсруулах дадлага хийн, гаргасан мэдээг ашиглан удирдлага болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах танилцуулга бэлтгэхэд суралцаж байна.
    Уг сургалтад Баруун бүсийн 10 МБСБ, Төвийн бүсийн 12 МБСБ, Хангайн бүсийн 11 МБСБ, Зүүн бүсийн 4 МБСБ, Говийн бүсийн 8 МБСБ, Улаанбаатарын бүсийн 41 МБСБ-ын статистик мэдээлэл хариуцсан багш, ажилтан нар, 6 бүсийн арга зүйн төвийн менежер, арга зүйчид нийтдээ 112 хүн хамрагдсан.

  • 10/2015

    “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төслүүдийн хамтын ажиллагаа” семинарийг зохион байгуулав.

    2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол,сургалтын бодлого зохицуулалтын газар болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй 10 төслийн байгууллагуудын нийт ажилтнуудыг хамруулан“Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төслүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт семинар зохион байгуулж 50 гаруй хүн оролцлоо. Уулзалтын үеэр төслийн байгууллагууд танилцуулгаа хийж, салбарын үндсэн асуудлуудын талаар мэргэжлийн чиглэлээр хуваагдан багаар ажиллан тулгамдсан асуудлуудыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг хэлэлцэн харилцан мэдээлэл солилцсоноор , цаашдын хамтын ажиллагааны түвшинг сайжруулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.

  • 10/2015

    “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан Мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн мөшгих судалгаа

    ГОУХАН-ийн АМТСМБС төслийн үндсэн зорилго болох “Хот суурин болон хөдөө орон нутагт амьдарч байгаа эрэгтэй, эмэгтэй иргэдийн ажил эрхлэлтийг дээшлүүлэх” зорилгын үнэлгээнд хэрэглэгдэх мөшгих судалгааг хийсэн. Энэхүү төслийн зорилго нь 3 үндсэн бүлэгт хуваагдана: (1) уламжлалт МБС, (2) Богино хугацааны ур чадвар олгох сургалт (БХУЧОС) (3) Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ (АМЧБОҮ). Өмнө нь суурь судалгааг 10 аймагт амжилттай хэрэгжүүлсэн. Утсаар хийгдэх мөшгих судалгааны бүрэлдэхүүн:
    1. МБС-ын байгууллагуудын сургалтын чанар, төгсөгчдийн ур чадварын талаар орон нутгийн ААНБ-тай ярилцлага хийх. Үүнд дараах 3 хүчин зүйлийг үнэлгээнд авч үзнэ:
    - 1) ГОУХАН-ийн дэмжлэг үзүүлж байгаа МБС-ын байгууллагуудын сургалт сайжирч, 2016 оны байдлаар ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд суурилсан дадлагын суурь сайтай сургалт үзүүлж байгааг баталгаажуулах.
    - 2) МБС-ын байгууллагуудтай хамтарч байгаа ААНБ-уудын 75% нь сургалтыг сайн эсвэл сайжирсан гэсэн үнэлгээг өгөх.
    - 3) МБС-ын байгууллагуудтай хамтарч байгаа ААНБ-ууд БХУЧОС-д хамрагдсан иргэд холбогдох/шаардлагатай чадварыг эзэмшсэн байдаг гэж баталгаажуулах.
    2. Богино хугацааны ур чадвар олгох сургалт (БХУЧОС)-д хамрагдсан иргэдтэй ярилцлага хийх. Энэ ярилцлагыг мөн утсаар холбогдож хийсэн бөгөөд үнэлгээний хүчин зүйл нь:
    - 4) БХУЧОС-д хамрагдсан иргэдийн дийлэнх нь сургалтанд хамрагдсанаас хойш 3 сарын дотор цалинтай ажилд орсон гэж баталгаажуулах.
    3. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ авсан 100 иргэдтэй ярилцлага хийх. АМЧБОҮ үзүүлэх төвүүдийг төсөл хэрэгжиж байгаа бүх аймгуудад байршуулсан байгаа. Үнэлгээний хүчин зүйл нь:
    - 5) Түүврийн аргаар Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ авсан 100 иргэд (50 эр, 50 эм) ажил мэргэжил сонгохтой холбоотой оновчтой шийдвэр гаргахад тус үйлчилгээ тус болсон гэж баталгаажуулах.
    МБСТ 361 БХУЧОС-д хамрагдсан иргэд, 100 АМБОҮ-д хамрагдсан иргэд, 41 ААНБ-тай хийсэн ярилцлагын мэдээллийг төслийн багт хүлээлгээд байна.

  • 10/2015

    “Дэлхийн ур чадварын тэмцээнээс олж авсан сургамжит туршлага, цаашдын алхамууд, дараагийн уралдааны бэлтгэл ажлын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов

    2015 оны 10-р сарын 9- 10-ны өдрүүдэд “Дэлхийн ур чадварын тэмцээнээс олж авсан сургамжит туршлага, цаашдын алхамууд, дараагийн уралдааны бэлтгэл ажлын төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг ГОУХАН-ийн АМСТСМБС төслөөс зохион байгуулж, 2015 онд Бразил улсын Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын тэмцээний бүх оролцогч, Экспертүүд, зохион байгуулагч байгууллагууд буюу Хөдөлмөрийн яам, МБСТ ТББ оролцож, санал бодлоо хуваалцлаа.
    Хэлэлцүүлэг дараах үндсэн бүлэгтэйгээр явагдлаа:
    1. Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогч, Экспертүүдийн туршлага, ойлголтоо хуваалцах
    2. Дараах сэдвүүдээр багаар ажиллах: 2015 оны дэлхийн ур чадварын уралдааны үр дүн, ерөнхий дүгнэлт ба цаашид анхаарах зүйл, зохион байгуулалт, ложистикийн хувьд үүрэг, хариуцлагыг хэрхэн оновчтой хуваарилах, тэмцээнд амжилттай оролцохын тулд экспертүүд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой, тэмцээнд оролцогчдын дадлага бэлтгэлийг сайн хангахад юу шаардлагатай, санхүүжилт, ивээн тэтгэлэг, дэмжлэг олох арга зам, бэлтгэл ажилд сургуулийн герман зөвлөхүүдийг яаж оновчтой оролцуулах, Ирээдүйд донор байгууллагууд ямар дэмжих үүрэг ролийг гүйцэтгэх.
    3. Багийн ажлын үр дүнгийн танилцуулга.
    Манай байгууллага тус тэмцээний бэлтгэл ажлын зохион байгуулагч, техникийн төлөөлөгчөөр ажиллаж томоохон туршлага мэдлэг хуримтлуулсан.

  • 09/2015

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн маягтуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах

    ЕХ-ны МБССД төсөл-1-тэй “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын албан ёсны болон захиргааны статистик мэдээллийн маягтуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах” зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд маягтуудыг шинэчлэн боловсруулж, хэсгийн хуралдааныг зохион байгуулах гэрээний дагуу төлөвлөгөөт ажлын дийлэнхийг гүйцэтгэж холбогдох тайлан баримтыг захиалагчид хүргүүлэв. Төлөвлөгөөний дагуу хийгдэх хуралдаанууд хийгдэж дууссан бөгөөд МБС-ын статистикийн маягтуудын шинэчлэн боловсруулсан саналыг Үндэсний статистикийн хороо, Аргачлалын байнгын зөвлөлд хүргүүлж батлуулах, Захиргааны статистик мэдээллийн маягтыг Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлуулах, танилцуулга бэлтгэж сургуулиудад хүргүүлэх, ажлын нэгдсэн тайланг захиалагчид хүргүүлэх ажил үлдээд байна.

  • 09/2015

    МБСТ нь "Техник мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн ассоциаци" ТББ хамтран “МБС-ын байгууллагын төрөлжилт, чанар, үр дүн’’ төслийн саналыг боловсруулж Хөдөлмөрийн яаманд илгээсэнээр гүйцэтгэгчээр шалгарлаа

    Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэх, мэргэжлийн зонхилох чиглэлийг тогтоох замаар сургалтын байгууллагыг улс, бүс нутгийн хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан хөгжүүлэх, ижил мэргэжлээр илүүдэлтэй ажилтан бэлтгэхийг хязгаарлаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэх, багшийг мэргэшүүлэх, үйлдвэрлэлийн дадлагын сургалтын таатай орчныг бүрдүүлэх, түншлэлийг бодитой, үр дүнтэй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын төсөв, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ.Төслийн үр дүнг МБСБ-ууд, суралцагч төгсөгч иргэд, багш нар, ажил олгогчид, мэргэжлийн холбоод хүртэнэ. Хөдөлмөрийн яам, холбогдох яам, газруудын үйл ажиллагаанд төсөл үр ашгаа өгнө. Төсөл хэрэгжсэнээр:
    1. МБСБ-ын үндсэн үйл ажиллагаа улс, орон нутгийн хөгжлийн зорилтуудтай илүү уялдаатай болж, мэргэжилтэй ажилтны нөөцийн хэрэгцээг хангах,
    2. МБСБ-ын элсэлтийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй нийцүүлэх, ижил мэргэжлээр илүүдэлтэй ажилтан бэлтгэдэггүй болох.
    3. МБСБ-ыг төрөлжүүлснээр сургууль тодорхой чиглэлээр дагнаж буюу голлож хөгжих, багш нараа мэргэшүүлэх замаар төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг өндөржүүлэх,
    4. МБСБ төрөлжиж, мэргэжлийн зонхилох чиглэлээ тогтоосноор үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбарууд, ажил олгогчтой түншлэн ажиллах боломж өргөжих,
    5. МБСБ-ын дадлагын техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг төрөлжүүлж, сургууль дундын дадлагын баазыг бэхжүүлж ашиглах боломжийг өргөжүүлэх,
    6. Сургалтын байгууллагын төсөв, хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгох зэрэг үр дүнд хүрэх суурь нөхцлийг бүрдүүлнэ.
    Төслийн хүрээнд дээрх асуудлаар суурь судалгаа хийж төрөлжүүлэх чиглэл, мэргэжлийн зонхилох чиглэлийг тогтох үндэслэл, зөвлөмжийг боловсруулан Хөдөлмөрийн яаманд хүлээлгэн өгсөн.

  • 06/2015

    ДУЧТ-нд оролцох Монголын багийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Бизнес өглөөний цайг зохион байгуулав

    Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монголын багийг дэмжих зорилгоор 2015 оны 6-р сарын 8-ны өдөр Айриш Гранд Паб-ын VIP өрөөнд үндэсний тэргүүлэх банк санхүүгийн байгууллага, ААН компаниудыг бизнес өглөөний цайнд урин уулзалт хийв. Энэхүү уулзалтын бэлтгэл ажлыг хангах үүднээс МБСТ үндэсний тэргүүлэх 53 ААНБ-ыг урьж биечлэн урилга хүргэж, утсаар эргэж холбогдон зочдын идэвхтэй оролцоог хангасан. Түүнчлэн уулзалтын үеэр МБСТ 2015 онд Бразил улсын Сан Пауло хотноо болох ДУЧТ, Монголын анхны баг, ДУЧТ-нд оролцох Монголын багийг ивээн тэтгэх боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

  • 05/2015

    ДУЧТ-ний гарын авлага, танилцуулга, сурталчилгааны материалыг орчуулж хянан тохиолдуулах

    МУ-ын ХЯ-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу МБСТ Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын албан ёсны вэбсайтаас тэмцээний талаар бүхий л мэдээлэл, тэмцээнийг зохион байгуулагч орны талаар мэдээлэл анхаарах зүйлс, тэмцээний дэлгэрэнгүй хөтөлбөр, Тэмцээний дүрмийн А дэвтэр буюу Дэлхийн ур чадварын тэмцээний зохион байгуулалт, Тэмцээний дүрмийн В дэвтэр буюу Мэргэжлийн тэмцээний менежмент, хэрэгжилтийн дүрэм, журам, Монголын багийн оролцох мэргэжлийн тэмцээнүүд болох цахилгаан, өрөг, хана болон шалны хавтанцар наах, мужаан, токарь, тогооч, үсчин, гоо сайхан, гагнуурын мэргэжлүүдэд тавигдах техникийн нөхцлүүд, Эксперт, Техникийн төлөөлөгч, Багийн ахлагч нарын удирдамж зэрэг 200 гаруй хуудас материалыг монгол хэл рүү хөрвүүлэн хянан тохиолдуулж, тэмцээний оролцогч, зохион байгуулагчид болон олон нийтэд танилцуулж түгээв.
    Дээр өгүүлсэн ДУЧТ-нд хамаарах баримт бичгүүдийг хэвлэн албан ёсны уулзалт, семинар, үйл ажиллагааны тусламжтайгаар тэмцээний оролцогч, зохион байгуулагчид, спонсоруудад хэвлэмэл бүтээгдэхүүн түгээсэн бөгөөд МБСТ-ийн вэбсайтад байршуулж, олон нийтэд толилуулсан.

  • 05/2015

    ГОУХАН-ийн санхүүжүүлсэн МБС-ыг сурталчилах, салбарын үнэлэмжийг дээшлүүлэх 10 баримтат киног бүтээх төсөл

    МБСТ-ийн УЗ-ийн шийдвэрийн дагуу Олон нийтэд мэргэжлийн боловсрол, сургалтыг (МБС) сурталчилах, салбарын үнэлэмжийг дээшлүүлэх зорилготой цуврал 10 баримтат киног бүтээх дэд төслийг МБСТ ХЯ-тай хамтран хэрэгжүүлж, төсвийн зарцуулалтыг хэрэгжүүлж, хянах, ажлын багийн албан ёсны гишүүнээр оролцож, бүх бүтээлийн агуулгын хүрээнд болон ялангуяа ажлын байрны эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, МБС салбарын үнэлэмжийг өсгөх гэсэн чиглэлд санал, зөвлөмж өгч хамтран ажиллав.
    Уг төслийн зорилго нь Хөдөлмөрийн яамны хүрээнд хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, санаачлагыг олон нийтэд сурталчилах, мэдээлэл түгээх, мөн ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол, ур чадварыг сурталчилахад оршино. Мэргэжлийн уран бүтээлч багаар нийт 10 цуврал баримтат кино бүтээж үндэсний 3-4 Телевизээр 2 удаа цацсан.

  • 05/2015

    МУ-ын ХЯ-тай “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

    2015 оны 5-р сарын 5-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн яам болон Мэргэжлийн боловсрол сургалт түншлэл ТББ хооронд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг дараах нөхцлөөр байгуулав:
    1. Монголын Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
    2. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, уялдаа холбоог хангах, зохицуулалт хийхэд дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлэгч нэгжээр ажиллана.
    3. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар нэгдсэн мэдээлэл судалгаа шинжилгээг боловсруулж сонирхогч бүх талуудын хэрэглээний эх үүсвэр болгон түгээх чиглэлээр хамтран ажиллана.
    4. Монгол Улсын Хөдөлмөрийн яам Мэргэжлийн боловсрол, сургалт-түншлэл ТББ-ыг Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулагч албан ёсны түншээр баталж, удирдлага, зөвлөмжөөр ханган хамтран ажиллана.

  • 04/2015

    Донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалт

    2015 оны 4-р сарын 29-ний 10:00 – 13:00 цагийн хооронд Улаанбаатар хотын Блю скай зочид буудлын 3 давхрын “Crystal Banquet” өргөөнд МБСТ ТББ нь Хөдөлмөрийн яам болон Европын Холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1-тэй хамтран “Донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалт”-ыг амжилттай зохион байгуулав. Тус уулзалтанд Монгол Улсын Хөдөлмөрийн яам, МБС-ын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа донор байгууллагууд, хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн бус болон салбарын байгууллагууд, мэргэжлийн холбоод зэрэг МБС-ын салбарын бүхий л оролцогч талуудын 50 орчим төлөөлөл оролцов. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, ноён С. Чинзориг уулзалтыг нээж үг хэлж, Хөдөлмөрийн яамны МБСБЗГ-ын дарга, хатагтай А.Халиунаа “МБС-ын салбарын бодлого, донор байгууллагуудын хамтын ажиллагаа” гэсэн сэдвээр илтгэл тавьсан бол Европын Холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1 “МБС-ын салбарын стратеги” сэдвээр, мөн Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ-ын Гүйцэтгэх захирал, хатагтай Ч.Тунгалаг “МБС-ын салбарын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал”, “МБС-ын салбарын календарь” гэсэн илтгэлүүдийг толилуулж үүний дараагаар оролцогч талууд бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тоймлон хэлэлцлээ.
    Тус уулзалтын үр дүнд МБС-ын салбарын тэргүүлэх стратегийг тодорхойлох, МБС-ын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын үр ашиг, уялдааг хангах гэсэн үндсэн асуудлаар оролцогч талуудын санал бодлыг танилцуулж, хамтран ажиллах санаачлагыг бататгасан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

  • 03/2015

    “МБС-ын салбарын төсөл хөтөлбөрүүдээс 2015 онд зохион байгуулах сургалт, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний товхимол”-ыг хэлэлцэх уулзалт

    2015 оны 3-р сарын 11-нд МБСТ, Хөдөлмөрийн яам, МБС-ын салбарт хэрэгжиж байгаа төлсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл хамтран “МБС-ын салбарын төсөл хөтөлбөрүүдээс 2015 онд зохион байгуулах сургалт, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө”-ний товхимолыг хэлэлцэх уулзалтыг ХЯ-ны хурлын өрөөнд хийж,20 гаруй хүн оролцов. Уулзалтын үеэр оролцогч талууд ижил төстэй үйл ажиллагаануудыг нэгтгэж уялдуулах, тогтмол харилцааг дэмжиж уг нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудын давхардлыг бууруулах арга зам, цаашдын алхамаа хамтран тодорхойлсон үр дүнтэй уулзалт болов. Уулзалтаас хойш МБСТ үргэлжлүүлэн зохих талуудтай харилцаж, үйл ажиллагаанын төлөвлөгөөг дахин нэгтгэснээр “МБС-ын салбарын төсөл хөтөлбөрүүдээс 2015 онд зохион байгуулах сургалт, нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний товхимол”-ыг хэвлэлтэнд бэлэн болгож,товхимолын англи болон монгол хувилбарыг Европын Холбооны Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих төсөл-1-ийн санхүүжилтээр хэвлэж, “Донор байгууллагуудын зөвлөлдөх уулзалт”-ын бүх оролцогчдод гардуулсан бөгөөд бусад үйл ажиллагаа албан уулзалтын үеэр салбарын бусад оролцогч талуудад түгээв.

  • 10/2014

    ГОУХАН-ийн МБС төслийн суурь судалгаа хийх

    ГОУХАН-ийн МБС төслийн суурь судалгаа хийх баримтжуулах ажил ГОУХАН нь Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны АМСТСМБС төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийг Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, ШХА болон Австралийн гадаад хэрэг худалдааны яам хамтран санхүүжүүлж байгаа. Хөтөлбөр нь хот суурин болон орон нутгийн хүн амын ажил рэхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дараах 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ: (1) Албан МБС (2) Богино хугацааны ур чадвар олгох сургалт (3) Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх үйлчилгээ. Түүнчлэ хөтөлбөрийг туршилтын 10 аймагт хэрэгжүүлдэг.
    Гурван амйгийн суурь судалгааны мэдээлэл байгаа бөгөөд Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Өмнөговь гэсэн долоон аймгийн суурь судалгааны мэдээлэл шаардлагатай байгаа.
    Суурь судалгааг хийхдээ тухайн аймгийн ААН, компаниудтай аймгийн МСҮТ, Политехник коллежийн сургалтын чанар, тэдгээрийг төгсөгчдийн ур чадварын талаар ярилцлага хийсэн бөгөөд бусад аймгаас суурь судалгааны мэдээлэл цуглуулснаар төсөл хэрэгжиж эхлэх үеийн мэдээллийг төсөл хэрэгжиж дууссан үеийн мэдээлэлтэй харьцуулж /ижил аргаар мэдээлэл цуглуулна/ сонгогдсон МСҮТ-үүд ямар үр дүнд хүрснийг үнэлж дүгнэх боломжтой болно. Ажлын удирдамжийн дагуу МБСТ эхний ээлжинд Ховд аймагт суурь судалгааг хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийн тооцооллыг тусгасан албан саналыг АМСТСМБС төсөлд хүргүүлсэн. ГОУХАН-ээс саналыг хүлээн авсан хариу өгсний дараа МБСТ 3 мэргэжилтнийг сонгон шалгаруулж АМСТСМБС төслийн мэргэжилтнүүдтэй хамтран урьдчилан сургалтыг зохион байгуулав. Үүний дараа 10-р сарын 3-нд МБСТ Ховд аймгийн 20 ААН-ээс суурь судалгаа авах эхний гэрээг байгуулав.
    Суурь судалгааг амжилттай хийж гүйцэтгэсний дараа ГОУХАН-тэй байгуулсан гэрээг үлдсэн 6 аймагт сунгаж байгуулсан. Ийнхүү 10-р сарын 26-аас 11-р сарын 20-ны дотор сонгогдсон 3 мэргэжилтэн маань 6 аймгийн нийт 120 ААН-тэй суурь судалгааг хийж дуусган, 11-р сарын 21-ний өдөр МБСТ бүх судалгааны мэдээллийг англи хэл дээр хөрвүүлэн тогтсон Excel файлын форматаар хүргүүлэв.

  • 09/2014

    МБС-ын салбарын түншүүдийн уулзалт

    9-р сарын 17-нд Оюу Толгой ХХК-ны ажлын байран дээр МБС-ын салбарын түнш байгууллагуудыг хамарсан уулзалт болж МБС-ын салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн явц, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, МБСТ-ийн анхны ажлын хэсэг буюу Мэргэшлийн түвшний Үндэсний хүрээний ажлын хэсгийг байгуулах талаар хэлэлцэв. Тус уулзалтанд Керн Вон Хаген ОТ ХХК, Оргилмаа ОТ ХХК, Florian Scheit ГОУХАН, Энхтуяа GFA, Melanie Gimblett ETAS Group, Alex Jones ETAS Group, Andres Bogates TBA, Peter McLinton EU, Klavs Dahl Christensen EU, Б.Мөнхжаргал DFAT, Солонго AusTrade, Саха.М Mr. Saha МБСТ, Pascal Houben ГОУХАН, Тунгалаг МБСТ, Мөнгөнсор МБСТ нар оролцов. Уулзалтын дараа МБСТ оролцогчдын солилцсон чухал мэдээлэл, хэлэлцсэн үндсэн асуудлууд, дараагийн хэрэгжүүлэх алхамуудыг тоймлон МБС-ын түншүүдийн уулзалтын баримт бичгийг боловсруулж, хүргүүлсэн.

  • 03/2014

    "МБС, боловсролын салбарт Хөрвөх ур чадварыг уялдуулж, ажил эрхлэх боложмийг сайжруулах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалт

    2014 оны 3-р сарын 26-нд "Мэргэжлийн Боловсрол Сургалт Түншлэл", UNESCO болон ГОУХАН-ийн "АМСТСМБС" Төсөл хамтран "МБС, боловсролын салбарт Хөрвөх ур чадварыг уялдуулж, ажил эрхлэх боложмийг сайжруулах нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Монгол дахь ГОУХАН-ийн байрны Хурлын зааланд зохион байгуулсан. Тус уулзалтын гол зорилго нь олон улсын түвшинд хэлэлцэгдэж буй сэдэв болох МБС-ын салбарт хөрвөх ур чадварын гүйцэтгэх үүргийг танилцуулах; Монгол дахь хөрвөх ур чадварын талаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулах; боловсрол, сургалтын үйл ажиллагаанд хөрвөх ур чадварыг хэрхэн тусгах арга замыг тодорхойлж хэлэлцэх явдал байв.
    Уулзалт үндсэн хоёр хэсэгтэй явагдсан бөгөөд үдээс өмнөх арга хэмжээнд ТМБС салбар дахь “хөрвөх ур чадвар”-ын ойлголтын талаар илтгэлүүд тавигдсан:
    1. Дунд болон дээд боловсролын салбарт Хөрвөх ур чадварыг хэрхэн авч үзэж, тодорхойлж байгаа талаар UNESCO-ийн хийсэн Ази номхон далайн орнуудын бүс нутгийн судлагааны үр дүн
    2. Кейс судалгаа: Монголын ТМБС салбар дахь Хөрвөх ур чадвар: ТМБС-ын багш нарын бодлогын ойлголт
    3. Монголд ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ: ГОУХАН санхүүжүүлж ажил олгогч нараас авсан санал асуулгын үр дүн.
    Үдээс хойш хэсэгт оролцогчдыг 2 бүлэгт хуваан тодорхой асуудлаар ярилцлага өрнүүлж тодорхой санал дэвшүүлсэн. Үүнд голлон Хөрвөх ур чадварын талаар хэлэлцсэн бөгөөд оролцогчдын зүгээс өөрсдийн санал, зөвлөмжийг өгөв. Хэлэлцүүлгийн үр дүнг МБСТ нэгтгэн боловсруулж оролцогчдод хүргүүлэв.

  • 02/2017

    Төслийн багийн ахлагч нарын 9 дэх удаагийн уулзалт

    Төслийн багийн ахлагч нарын 9 дэх удаагийн уулзалтыг МБСТ болон МБССД-2 төсөл хамтран зохион байгуулж 2017 оны 2-р сарын 8-нд Пума зочид буудлын Хурлын өрөөнд болж өнгөрлөө.
    Уулзалтын үеэр МБССД-2 төслийн танилцуулга, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнг танилцуулж, дахин хэрэгжүүлэх, үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр сонгогдсон шилдэг туршлагуудын танилцуулгыг хийж, бусад төслүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

  • 02/2017

    МБС-ын салбарын нэр томъёоны тайлбар толийг сайжруулан боловсруулах ажлын хэсгийн уулзалт

    МБС-ын салбарын нэр томъёоны тайлбар толийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн уулзалт 2017 оны 2-р сарын 7-ны Мягмар гарагт Скай плаза бизнес төвийн Хурлын өрөөнд болж өнгөрлөө.
    Уулзалтын үр дүн:
    • Арга зүйн талаар санал авч
    • Толь бичигт оруулах нэр томъёоны жагсаалтыг танилцуулж санал авлаа

Бид танд хэрхэн туслах вэ?

Бидний оффистой холбогдож эсвэл санал хүсэлтээ онлайнаар илгээнэ үү.