Багш нарын баярын мэнд хүргэе!

Өнөөдөр “Дэлхийн багш нарын 24 дэх баярын өдөр”, “Монголын багш нарын 52 дахь баярын өдөр” тохиож байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь ЕХ-ны ТМБССД-1 төсөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түншлэлд суурилсан МБС төсөлтэй хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр “Миний мэргэжил сайхан” гэрэл зургийн үзэсгэлэн тавигдаж байгаа бөгөөд МУ-ын ИХГ, ХНХЯ-ны сайд С.Чинзоригийн баярын нээлтийн үгээр баярын хурал ийнхүү ёслол төгөлдөр эхэлж байна.

Салбарын үе үеийн багш нартай БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!