“Ажлын таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт семинар болж байна.

Канадын Юнитерра хөтөлбөр “Ажлын таатай орчныг бүрдүүлэх нь” сэдэвт семинарыг өнөөдөр буюу 3-р сарын 7-ны зохион байгуулж байна.

Энэхүү семинараар оролцогсдод хэрхэн эрүүл аюулгүй, бүтээмжтэй, жендэрийн тэгш байдлыг хангасан ажлын орчныг бий болгох, ажил амьдралын тэнцвэр ба давхар ачааллын талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой.

МБСТ ТББ семинар дээр Г.А.Т.Т төслийг танилцуулан, жүжигчилсэн тоглолтоороо дамжуулан оролцогч талуудтай мэндчиллээ.

Уулзалтад Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Хөгжлийн шийдэл ТББ, МБСТ ТББ, сургууль болон аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцож байна.